БНСУ ДАЯАР ГАЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ НОЦТОЙ ТҮВШИНД ХҮРСЭНИЙГ ЗАРЛАЛАА.

БНСУ ДАЯАР ГАЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ НОЦТОЙ ТҮВШИНД ХҮРСЭНИЙГ ЗАРЛАЛАА.

2025 оны 3 сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал НОЦТОЙ төвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм. 

🔸Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. 

🔸Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна. 

🔸Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ. 

🔸Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.

🔸БНСУ-ын Засгийн газраас Ойн хээрийн түймэртэй тэмцэх төв штаб байгуулсан бөгөөд, холбогдох утасны дугаарууд нь 044-205-1700 ~ 1705.

🔸Түүнчлэн, 3 сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна. 

🔸Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг 24/7 турш ажиллуулж байна. 

Шуурхай утасны дугаар 010-7728-7447
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.