БНСУ-д түймрийн улмаас 18 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт дэгдсэн ойн түймэрт өртөж амиа алдсан хүмүүсийн тоо 18 болж, нэг хүн сураггүй болсон тухай ойн газрын албаны хүмүүс лхагва гарагт мэдэгдлээ. Гал сөнөөгчид хурдацтай тархаж буй түймрийг унтраахаар шаргуу ажиллаж байна.
Өнгөрсөн баасан гарагт Өмнөд Кёнсан мужийн Санчон хошуунд гарсан түймэр зэргэлдээх Йысон хошуунд тархаж, хүчтэй хуурай салхины нөлөөгөөр хөрш залгаа Андон, Чонсон, Ёньян, Ёндок хошууд руу тархжээ. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь Андон, гурав нь Чонсон, зургаа нь Ёньянд, долоо нь Ёндокт бүртгэгдсэн гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Мөн Чонсонд нэг хүн сураггүй алга болжээ. Өөр 10 хүн түлэгдэж гэмтсэнээс хоёр нь хүнд бэртэл авсан байна. Ёньянд таван хохирогчийн дөрөв нь зам дээр шатаж нас барсан байдалтайгаар мягмар гаргийн 23:00 цагийн орчимд олджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.