БНСУ-ын ойн түймэрт өртсөн бүс нутагт сайн дураар очиж нэг өдөр ажиллах гадаадын сайн дурынхныг бүртгэж байна.

Гадаадын сайн дурынхан 2025 оны 4 сарын 4-ний өдөр ойн түймэрт өртсөн бүс нутагт очиж сайн дурын ажил хийнэ
Сөүл хотын гадаад иргэдийг дэмжих төвөөс БНСУ-ын ойн түймэрт өртсөн бүс нутагт сайн дураар очиж нэг өдөр ажиллах гадаадын сайн дурынхныг бүртгэж байна.
Солонгос хэлээр харилцах чадвартай гадаадын иргэд энэхүү сайн дурын ажилд бүртгүүлэх боломжтой ажээ.
Сайн дурынхан 4 сарын 4-ний өдөр өглөөний 06:40 цагт Сөүл хотын захиргаанаас хөдлөөд оройн 22:00 цагт буцаж ирнэ.
Тэд түймрийн улмаас хохирсон иргэдэд хүнсний бүтээгдэхүүн түгээх зэрэг өдөр тутмын хэрэгцээнд туслах үүрэгтэй ажиллах юм.
Бүртгэл өнөөдөр буюу 4 сарын 1-ний өдрөөр дуусна.
문의 : 서울외국인주민센터 02-2229-4900
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.