БНСУ-д нас барсан иргэдийн тоо 26 болж нэмэгдээд байна.

БНСУ-д нас барсан иргэдийн тоо 26 болж нэмэгдээд байна.

БНСУ-д гарсан ойн түймрийн улмаас одоогийн байдлаар нас барсан иргэдийн тоо 26 болж нэмэгдээд байна. 

3-р сарын 26-ны өдөр түймэр унтраах ажилд оролцож байсан нисдэг тэрэг осолдож, 70 настай нисгэгч амь үрэгдсэнээс үүдэн нисдэг тэргээр ус цацах ажиллагааг түр зогсоосон байсныг дахин сэргээжээ.

Одоогоор гал түймрийг унтраахаар 900 гаруй цэргийн албан хаагч дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын цэргийн баазын нисдэг тэрэгнүүд түймэр унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.

Цаг уурын байгууллагын мэдээллээр, гуравдугаар сарын 27-ны өдөр нутгийн төв хэсгээр 20 мм хүртэлх, Ённам хавьд 5 мм хүртэлх бороо орох төлөвтэй байна. Үүний улмаас түймрийн эрч суларна гэж үзэж байгаа ч одоогоор гал бүрэн унтраагүй байна.

Ой, хээрийн түймэр бүрэн унтраагүй байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, гал гарч буй бүс нутгуудаар зорчихоос зайлсхийх, гал түймэртэй холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг анхааруулж байна.

Онцгой байдлын шуурхай утас
БНСУ-ын Засгийн газар ойн хээрийн түймэртэй тэмцэх төв штаб байгуулж, дараах утсаар иргэдэд мэдээлэл хүргэж байна:
📞 044-205-1700 ~ 1705

🔸Пусан дахь Монгол Улсын консулын газар гал түймрийн голомтын аюултай бүсэд оршин суугаа иргэддээ зориулан 24/7 ажиллах шуурхай утас ажиллуулж байна.
📞 010-7728-7447
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Юн Сок Ёлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 14-нд болно 2025-03-25

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд 2025-03-26

БНСУ ДАЯАР ГАЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ НОЦТОЙ ТҮВШИНД ХҮРСЭНИЙГ ЗАРЛАЛАА. 2025-03-26

БНСУ-д түймрийн улмаас 18 хүн амиа алджээ 2025-03-26

БНСУ-ын “Samsung”-ийн гүйцэтгэх захирал Хан Жон Хи таалал төгсжээ 2025-03-26

БНСУ-д нас барсан иргэдийн тоо 26 болж нэмэгдээд байна. 2025-03-27

"SM” Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн нь БНСУ-ын "WeBien" Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа... 2025-03-27

БНСУ-ын гал сөнөөгчид 149 цаг тэмцсэний эцэст бүрэн унтрааж чаджээ. 2025-03-29

БНСУ-ын ойн түймэрт өртсөн бүс нутагт сайн дураар очиж нэг өдөр ажиллах гадаадын сайн дурынхныг бүртгэж байна. 2025-04-01

Өнөөдөр ХАНШ НЭЭХ өдөр тохиож байна. 2025-04-04

БНСУ-д түймэрт хохирсон иргэдэд монгол залуус нэгдэж ажиллажээ 2025-04-04