"SM” Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн нь БНСУ-ын "WeBien" Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа...

"SM” Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн нь БНСУ-ын "WeBien" Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа...

Өнгөрөгч 3-р сарын 21-ний өдөр БНСУ-ын "WeBien" эмнэлгийн хурлын танхимд тус эмнэлэг болон Монголын “SM” эмнэлэг хамтран ажиллах санамж бичигт (MOU) гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр эмнэлгийн хооронд сургалт, судалгаа эрдэм шинжилгээ болон харилцан мэдээлэл солилцоо, эмчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд "WeBien" Эмнэлгийн ерөнхий эмч "И Хон Чан, “WeBien UCC” компанийн захирал "Рю Жи Хён" болон Монголын “SM” Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал болон эмч төлөөлөгчид оролцсон байна.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд уламжлалт махан хоолны хэв маягт барууны хэв маягийн хотжилт, суурьшмал амьдралын хэв маяг нэмэгдсэнээр хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй таргалалт болон бодисын солилцооны эмгэгүүд эрчимтэй өсөж байна. Иймээс Монголын Засгийн газраас эрүүл хооллолтыг дэмжих, хөдөлгөөний дутагдал болон таргалалтаас сэргийлэх "Эрүүл Монгол хүн" гэх  мэт үндэсний хэмжээний аянуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Тэгвэл энэ цаг мөчид “SM” эмнэлэг нь таргалалт, бодисын солилцооны мэс заслын чиглэлээр БНСУ-д тэргүүлэгч "WeBien" Эмнэлэгтэй, тэр дундаа тус эмнэлгийн ерөнхий эмч "И Хон Чан" доктортой хамтран ажиллаж, Монгол иргэддээ зориулсан мэс заслын болон мэсийн бус эмчилгээний технологийг эх орондоо нэвтрүүлэхээр болж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байгаа юм.

  

Эмч "И Хон Чан доктор хэлэхдээ “Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын таргалалт болон бодисын солилцооны эмгэгтэй өвчтөнүүдэд итгэл найдвар төрүүлэх чухал алхам болно гэж найдаж байна. Бид өөрсдийн арвин их клиник туршлага болон Монголын “SM” эмнэлгийн чадварлаг боловсон хүчний нөөцийг хослуулан, Монголын өвчтөнүүдэд илүү хүртээмжтэй, өндөр түвшний тусламж үйлчилгээг хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээн энэхүү хамтын ажиллагааг онцоллоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь цаашид Монгол-Солонгос хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол иргэдийн хувьд эх орондоо өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжуудыг бий болгоход чухал ач холбогдолтой хэмээн харж байна.

Эх сурвалж: Health Chosun

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.