Шинэ төрлийн "Корона вирус"-ийн эцсийн зогсоол Япон болж магадгүй...

Шинэ төрлийн "Корона вирус"-ийн эцсийн зогсоол Япон болж магадгүй...

Шинэ төрлийн Корона вирусийн эцсийн зогсоол Япон болж магадгүй...

“TOKYO-2020” Зуны олимп албан ёсоор 1 жил хойшлох болсон тухай эцсийн бөгөөд албан ёсны шийдвэр гарснаас хойш Япон улсад Коронa вирус "COVID-19"-ийн халдвар авсан хүмүүсийн тоо огцом өссөн тоон үзүүлэлт гарч эхэллээ.

Ялангуяа Япон улсын нийслэл Токио хотын нөхцөл байдал хүндхэн байна. Япон улсын “NHK TV” нь 26ний өдөр нийслэл Токио хотод нийт 47н шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээллээ. Энэ нь нэг өдөрт илэрч буй хамгийн өндөр тоон үзүүлэлт юм.

Япон улсын нийслэл Токио хот нь 23ний өдөр 16н хүн илэрч хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж байсан бол энэхүү тоо 24ний өдөр 17 болж, “Олимпын тоглолт” хойшлох албан ёсны шийдвэр гарснаас хойш 25ний өдөр 41 болж өсөөд байсан юм.

Гу-Икэ Юрэку” Токио мужийн захирагч нь энэ өдөр яаралтай хэвлэлийн бага хурал хийж тус мужид халдвар өргөн тархах нөхцөл байдал үүсээд байгаа тул иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, Гэрээсээ цахим хэлбэрээр ажлаа хийж байхыг уриаллаа.

Орчуулсан : Д.Тодням

Эх сурвалж : БНСУ-ын “Гёнхян Шинмүн” Сонин

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.