"COVID-19"... АНУ нийт халдвар авагсдын тоогоор Хятадыг ардаа орхив
"COVID-19"... АНУ нийт халдвар авагсдын тоогоор Хятадыг ардаа орхив...
Хамгийн сүүлийн үеийн мэдээ буюу 3-р сарын 27-ний өглөөний байдлаар АНУ-ын нийт халдвар авсан хүний тоо 85,344 болж сүүлийн 24н цагийн дотор +16,439 хүнээр нэмэгдсэн байна.
Мөн нас барагсдын тоо сүүлийн ганц хоногийн дотор +258 хүнээр нэмэгдэж нийт 1,295 болсон бол эдгэрч гарсан хүний тоо +1,440-р нэмэгдэж 1,868 болсон байна.
Шинэ төрлийн Корона вирус "COVID-19" нь Хятад улсад анхлан гарсан бөгөөд үүнээс хойш Азийн улс орнууд тэр дундаа БНСУ-д хурдацтай тархаж байсан бол өдөө халдварын голомт Европ болон АНУ-руу шилжээд байна гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсээд байна.
Учир нь халдвар анхлан хурдацтай тархаж байсан Хятад болон БНСУ-ын хувьд тархалтын хурд эрс саарч хяналтдаа авч чадаад байгаа бол сүүлийн 14 хоногийн дотор Европын томоохон улсууд болох Франц, Итали, Герман гэх мэт улсуудад халдвар огцом тархах болсон билээ. Гэтэл сүүлийн 7хонгийн дотор нөхцөл байдал хурцадмал түвшинд хүрч тэр дундаа АНУ-ын нөхцөл байдал хүндрээд байна.
Сүүлийн ганцхан хоногийн дотор +16,439 хүнээр нэмэгдэж халдвар анхлан гарсан Хятад улсыг ардаа орхин одоогийн байдлаар халдвар авсан хүмүүсийн тоогоор жагсаалтыг тэргүүлж эхэлсэн тухай БНСУ-ын Чусон телевиз мэдээллээ.
Орчуулсан : Д.Тодням
Эх сурвалж : “Chuson TV”
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.