“COVID-19” Эдгэрч гарсан хүн дахин өвчилж нас барлаа...

“COVID-19” Эдгэрч гарсан хүн дахин өвчилж нас барлаа...

Шинэ төрлийн титэмт вирус “COVID-19” тусаад эдгэрч гэртээ гарсан хүн дахин өвчилж нас барсан тохиолдол гарлаа...

БНСУ-д шинэ төрлийн титэмт вирус “COVID-19”-р өвчлөгчдийн тоо өдөр ирэх тусам буурсан байгаа таатай мэдээ байгаа болов ч санаа амарч болохоор нөхцөл байдал үүсээгүй л байна.

Учир нь өнгөрөгч 24-ний өдөр өвчний тархалтын голомт болоод байгаа Тэгү хотод эдгэрч гэртээ гарсан хүн дахин тус өвчнөөр өвчилж нас барсан тохиолдол гарлаа.

БНСУ-д энэхүү халдварт өвчин газар авах хамгийн гол хүчин зүйл болсон “Шин Чон Жи” хэмээх Кристийн шашны гаж урсгалын халдвар авагчдын нэг болох 53н настай эрэгтэй иргэн А нь анх 2-р сарын 27ний өдөр тус өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож гэрийн хорионд эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Иргэн А-гийн биеийн байдал бага багаар сайжирсаар 3-р сарын 6-ний өдөр давтан өгсөн шинжилгээгээр “COVID-19” вирус илрээгүй тул энэ сарын 11-ний өдрөөс эдгэрсэнд тооцож гэрийн хориог цуцалсан байна.


Гэтэл 7хонгийн дараа буюу 18-ний өдөр гэртээ ухаан алдаж унасан байдалтайгаар олдсон иргэн А нь эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 24-ний өдөр харамсалтайгаар нас барсан байна. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх үед нь авсан давтан шинжилгээнд шинэ төрлийн титэмт вирус “COVID-19” илэрсэн байна.

Одоогоор түүний дахин “COVID-19” вирусээр өвчилсөн шалтгааныг шалган судалж байна.

 

Орчуулсан : Д.Тодням

Эх сурвалж : БНСУ-ын “Yonhap News TV”

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь нь эдгэрчээ 2020-03-25

Маргааш Монгол улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр 2020-03-25

Б.Чинбат: Бидний бие сайжирсан, удахгүй эх орондоо очно 2020-03-26

БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” Боловсролын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэв. 2020-03-26

Халдвар авсан хүмүүсийн явсан газруудыг тогтоох ажилд 10 минут л ... 2020-03-26

“COVID-19” Эдгэрч гарсан хүн дахин өвчилж нас барлаа... 2020-03-26

“Их-20”-ийн уулзалтыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2020-03-26

БНСУ дахь “COVID-19”-ийн тархалт 2020.03.26-ний байдлаар... 2020-03-26

"COVID-19"... АНУ нийт халдвар авагсдын тоогоор Хятадыг ардаа орхив 2020-03-27

Шинэ төрлийн "Корона вирус"-ийн эцсийн зогсоол Япон болж магадгүй... 2020-03-27

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй 2020-03-27