“Их-20”-ийн уулзалтыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

“Их-20”-ийн уулзалтыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Шинэ төрлийн титэмт вирус “COVID-19”-ийн тархалт цар тахалын хэмжээнд хүрч дэлхий дахиныг сандаргаж байгаа энэ үед БНСУ-ын ерөнхийлөгч “Мүн Жэ Ин”-ийн санаачлагаар “G-20” буюу “Их-20”-ийн уулзалтыг өнөөдөр/3-р сарын 26-ний өдөр/ цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн цэнхэр ордны хэвлэлийн төлөөлөгч “Юүн Чэ Гуан” нь Мүн ерөнхийлөгчийг оролцуулаад “G-20”-ийн тэргүүн нар оролцсон “COVID-19”-ийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх онцгой цахим уулзалт/Хурал/ 26-ний өдөр орон нутгийн цагаар 21цагт эхэлнэ гэж мэдээлсэн тухай БНСУ-ын “Yonhap News” мэдээллийн агентлаг мэдээллээ.

Энэхүү онцгой цахим дээд хэмжээний уулзалтад “G-20”-ийн тэргүүнүүдээс гадна Испани, Сингапур, Иордан, Швед, Вьетнам, Арабын нэгдсэн Эмират, Сенегал гэх мэт 7н улс урилгаар оролцож байгаа бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дээд хэмжээний төлөөлөл мөн оролцож байгаа юм байна.

Юүн Чэ Гуан” хэвлэлийн төлөөлөгч нь <Энэхүү онцгой цахим дээд хэмжээний уулзалтын үр дүнд “COVID-19”-тэй тэмцэх Олон улсын төлөвлөгөөг агуулсан хамтын тунхаг бичиг гарах магадлалтай> хэмээн мэдээлсэн байна.  

Үүнээс гадна тус хурлаар “COVID-19”-ийн тархалтыг зогсоох үүднээс улс орнуудын халдвар хамгааллын хамтын ажиллагаа ба “COVID-19”—ээс үүсэлтэй дэлхий нийтийн эдийн засагт илэрч буй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд “G-20”-ийн гишүүн улсуудын эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм байна.

БНСУ-ын ерөнхийлөгч "Мүн Жэ Ин" нь уг цахим дээд хэмжээний хурлыг санаачлагчын хувьд өөрийн орны “COVID-19”-тэй амжилттай тэмцэж буй туршлага болон арга барилын тухай мэдээлэл хийх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлэв.

 

Орчуулсан : Д.Тодням

Эх сурвалж : БНСУ-ын “Yonhap News” Мэдээллийн агентлаг


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Маргааш Монгол улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр 2020-03-25

Б.Чинбат: Бидний бие сайжирсан, удахгүй эх орондоо очно 2020-03-26

БНСУ-ын “Сургалтын төвүүдийн нэгдсэн эвлэл” Боловсролын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэв. 2020-03-26

Халдвар авсан хүмүүсийн явсан газруудыг тогтоох ажилд 10 минут л ... 2020-03-26

“COVID-19” Эдгэрч гарсан хүн дахин өвчилж нас барлаа... 2020-03-26

“Их-20”-ийн уулзалтыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2020-03-26

БНСУ дахь “COVID-19”-ийн тархалт 2020.03.26-ний байдлаар... 2020-03-26

"COVID-19"... АНУ нийт халдвар авагсдын тоогоор Хятадыг ардаа орхив 2020-03-27

Шинэ төрлийн "Корона вирус"-ийн эцсийн зогсоол Япон болж магадгүй... 2020-03-27

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй 2020-03-27

БНСУ-д коронавирусний халдварын 91 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-03-27