БНСУ дахь “COVID-19”-ийн тархалт 2020.03.26-ний байдлаар...

БНСУ дахь “COVID-19”-ийн тархалт 2020.03.26-ний байдлаар...

БНСУ-д шинэ төрлийн титэмт вирус “COVID-19”-ийн тархалт өнгөрсөн 2-р сарын сүүл үеэс эхлэн огцом өссөөр өнөөдрийн байдлаар яг 1 сарын хугацаа өнгөрөөд байна.

Өнөөдөр буюу 2020.03.26-ний өдрийн байдлаар тус улсад өвчний тархалт ямар байгааг танилцуулж байна.

Үүнд нийт халдвар авсан 9,241 хүн байгаа бол үүнээс 4,144 хүн нь эдгэрсэн байна. Харин нас барагчдын тоо сүүлийн 24н цагийн дотор +5-р нэмэгдэж нийт 136 болоод байна. Сүүлийн 24н цагийн байдлаар шинээр “COVID-19”-ийн халдвар авсан +104н тохиолдол бүртгэгдсэн байна.


Өнөөдрийн байдлаар БНСУ-д нийт 364,942 хүнд “COVID-19”-ийн оношилгоо хийгээд байгаа бөгөөд үүнээс 341,332 хүний хариу хэвийн буюу сөрөг гарч 14,369 хүний хариу хараахан гараагүй хүлээгдэж байна.

Өнөөдрийн байдлаар “COVID-19” вирус нь дэлхийн 202 улсад тархаад байгаа бөгөөд БНСУ нь халдвар авсан хүн болон нас барсан хүний тоогоор 10-р байранд эрэмбэлэгдэж байгаа бол уг жагсаалтын эхний 3н байрыг Хятад, Итали, АНУ-ууд тус тус эзэлж байна.

 

Орчуулсан : Д.Тодням

Эх сурвалж : БНСУ-ын “Yonhap News TV”


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.