Халдвар авсан хүмүүсийн явсан газруудыг тогтоох ажилд 10 минут л ...
Солонгос улсад шинэ төрлийн титэмт вирус “COVID-19” туссан болох нь тогтоогдсон хүмүүсийн явсан газруудыг тогтоох ажилд дунджаар 24цаг зарцуулдаг байсан бол одоо 10 минутын дотор амжуулдаг боллоо.
Төрийн холбогдох байгууллагууд болон харилцаа холбооны операторууд, Карт санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа ба зам тээврийн яамны “Smart City” технологийн тусламжтайгаар 10 минутын дотор дээрх ажлыг амжуулах боломжтой болсон тухай мэдээллээ.
БНСУ-ын зам тээврийн яам болон Шинжлэх ухаан технологи, харилцаа холбооны яам, Өвчин судлалын төв хамтран “COVID-19” туссан хүмүүсийн зорчсон газруудыг тодруулах автомат системийг 26-ний өдрөөс эхлэн ажиллуулж эхэллээ.
Энэхүү систем нь өнгөрөгч 16-ний өдрөөс туршилтын журмаар ажиллаж байсан бөгөөд БНСУ-ын Зам тээврийн яам, Өвчин судлалын төв, Цагдаагийн алба, банк санхүүгийн холбоо, Хамгийн том 3н үүрэн телефоны оператор компани болон 22 зээлийн карт гаргагч компанийн мэдээллийг нэгтгэн 26ний өдрөөс эхлэн албан ёсоор ажиллаж эхэлсэн байна.
Системийг бүтээхдээ Зам тээврийн яамны хуучин ашиглаж байсан томоохон хотуудын зам тээврийн холбогдолтой асар том дата-г боловсруулагч “Smart City” технологид суурилан бүтээсэн бөгөөд тус улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан өвчилсөн хүний зорчсон байрлалуудыг тогтоон шалгах ажиллагааг автоматжуулсан систем юм.
Орчуулсан : Д.Тодням
Эх сурвалж : БНСУ-ын мэдээллийн "Yonhap News" Агентлаг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.