Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14052 болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын  сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ. Эмнэлэгт 48 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 21  хүн, хөдөө орон нутагт  27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5192 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3349, 5-9 насны 1808 хүүхэд, 15-19 насны 1754 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д эрүүл байх эрхээ эдлэхийн тулд хүндрэлд орохгүй байх нөхцөл бүрдүүлжээ 2025-05-01

“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” маргааш тохионо 2025-05-04

ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо 2025-06-03

Японы эрдэмтэд хиймэл цусыг гарган авчээ. 2025-06-22

Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шингэнийг энгийн үеийнхээс хоёр дахин их уулгах хэрэгтэй 2025-11-27

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ 2026-02-03

Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье 2026-03-26

Хачгаар дамжих халдвараас сэргийлье 2026-04-02

Гарын эрүүл ахуй сахих дадлыг хэвшүүлснээр халдварын эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой 2026-05-05

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүллээ 2026-05-19

Эх орондоо өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг хийх боломж бүрдлээ 2026-05-20