Гарын эрүүл ахуй сахих дадлыг хэвшүүлснээр халдварын эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой

Гарын эрүүл ахуй сахих дадлыг хэвшүүлснээр халдварын эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 05-ны өдрийг Дэлхийн “Гарын эрүүл ахуйн” өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд “Үйлдэл-Амь насыг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийн зорилго нь эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлыг хангахад гараа цэвэр байлгах мэдлэг, зан үйлийг хэвшүүлэх орчин бүрдүүлж, соёлыг бий болгон нөлөөлөхийн тулд бүх түвшний хүмүүс хамтран ажиллах ёстойг хүлээн зөвшөөрөхөд оршино.

Манай улс 2006 оноос Өвчтөний аюулгүй байдлыг хангах дэлхийн холбоонд нэгдэн ДЭМБ-ын удирдамжийг хэрэгжүүлж эхэлсэн.

ДЭМБ-ын мэдээлснээр өндөр хөгжилтэй орнуудад 100 хэвтэн эмчлүүлэгч тутмын 7 нь бага болон дунд орлоготой улс орнуудад 15 нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртдөг.

Гарын эрүүл ахуй сахих дадлыг хэвшүүлснээр халдварын эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой бөгөөд энэ нь хамгийн энгийн, хямд, үр дүнтэй арга юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы эрдэмтэд хиймэл цусыг гарган авчээ. 2025-06-22

Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шингэнийг энгийн үеийнхээс хоёр дахин их уулгах хэрэгтэй 2025-11-27

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ 2026-02-03

Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье 2026-03-26

Хачгаар дамжих халдвараас сэргийлье 2026-04-02

Гарын эрүүл ахуй сахих дадлыг хэвшүүлснээр халдварын эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой 2026-05-05

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүллээ 2026-05-19

Эх орондоо өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг хийх боломж бүрдлээ 2026-05-20

"МӨР ӨӨД" САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМАНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ 2026-06-08

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ 2026-07-01

Умайн хүзүүний хорт хавдрыг хиймэл оюун ухаанаар эрт илрүүлэх төхөөрөмжийг Их Амгалан ӨЭМТ-д хүлээлгэн өглөө 2026-09-11