АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүллээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүллээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нутагшуулах стратеги зорилтын хүрээнд нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Ингэснээр торлогийн хуурал, шилэнцрийн цус харвалт, чихрийн шижингийн шалтгаант ретинопати, шар толбоны цоорол зэрэг хараа алдалт, сохролд хүргэж болзошгүй торлог, шилэнцрийн эмгэгүүдийн үед мэргэшсэн, нотолгоонд суурилсан мэс заслын тусламж үйлчилгээг их сургуулийн эмнэлэгт үзүүлэх боломж бүрдэж байна.

Энэхүү шинэ тусламж үйлчилгээ нь нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна иргэд эх орондоо чанартай, аюулгүй, олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээ авах боломжийг өргөжүүлж буйгаараа онцлог юм.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь цаашид их сургуулийн эмнэлгийн үүрэг, хариуцлагын хүрээнд дэвшилтэт технологи, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд тасралтгүй ажиллана гэж Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулиас мэдээллээ.  

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шингэнийг энгийн үеийнхээс хоёр дахин их уулгах хэрэгтэй 2025-11-27

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ 2026-02-03

Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье 2026-03-26

Хачгаар дамжих халдвараас сэргийлье 2026-04-02

Гарын эрүүл ахуй сахих дадлыг хэвшүүлснээр халдварын эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой 2026-05-05

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүллээ 2026-05-19

Эх орондоо өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг хийх боломж бүрдлээ 2026-05-20

"МӨР ӨӨД" САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМАНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ 2026-06-08

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ 2026-07-01

Умайн хүзүүний хорт хавдрыг хиймэл оюун ухаанаар эрт илрүүлэх төхөөрөмжийг Их Амгалан ӨЭМТ-д хүлээлгэн өглөө 2026-09-11