"Самсонг" Нэгдсэн эмнэлэг "SAMSUNG" Hospital
“Самсон Соүл” Нэгдсэн эмнэлэг :
Тус эмнэлэг нь БНСУ-ын төдийгүй Ази тивдээ хамгийн том эмнэлгүүдийн нэг бөгөөд тус улсын “SAMSUNG” үндэстэн дамжсан корпорацын зүгээс хөрөнгө оруулалт хийн 1994 онд байгуулж байсан түүхтэй.
Өнөөгийн байдлаар 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус эмнэлэгт нийт эмч эмнэлгийн ажилтан 6,700 орчим хүн ажиллаж байна. Үүнд эмч 1,309, сувилагч 2,421, судлаачид 171, эмч зүйч эмнэлгийн бусад мэргэжилтэн 2,800 хүн ажилладаг мэдээ байна.
Тус эмнэлэг нь 39н нарийн мэргэжлийн тасаг 2,000н ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг жилд нийт 92,213 хүн өдөрт дунджаар 253 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн нэг жилд амбулаториор 2,125,434 хүн, яаралтай тусламжийн тасгаар 69,800 хүн үйлчлүүлж байгаа бол 49,100 орчим мэс заслыг нэг жилийн хугацаанд хийж байна. /2018оны байдлаар/
“Самсон Соүл” Нэгдсэн эмнэлэг нь БНСУ-ын хамгийн олон жилийн түүхтэй “Сон Гюүн Гуан” Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн сургалтын баз эмнэлэг бөгөөд олон улсад судалгаа эрдэм шинжилгээнд суурилсан эмнэлэг гэдгээрээ бас алдартай юм. Иймээс жилд олон арван төрлийн эрдэм шинжилгээний ажлуудыг дангаар болон олон улстай хамтарсан байдлаар хийж дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний товхимлуудад хэвлүүлсээр байна.
Үүний нэгэн тод илрэл бол өнгөрөгч 2019оны байдлаар олон улсын нэр хүнд бүхий SMC, SCI-д хэвлэгдсэн эрдмийн ажил 942 байна. Мөн тухайн жилд хийгдсэн шинэ клиникийн судалгаа 1,367 байгаа бол нийт судалгаа хийгдэж буй эрдэм шинжилгээний ажил 2,293 байна.
Веб сайт : www.samsunghospital.com
Хаяг : (06351) 81 Irwon-Ro Gangnam-gu. Seoul, Korea
Утас :+82-2-3410-0200/0226
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.