“Кореа “ Их сургуулийн “Анам” нэгдсэн эмнэлэг буюу "Korea University Anam Hospital"

“Кореа “ Их сургуулийн “Анам” нэгдсэн эмнэлэг буюу "Korea University Anam Hospital"

Үндэстэн төдийгүй дэлхийд нэрээ дуурсгах, The BEST “Кореа “ Их сургуулийн “Анам” нэгдсэн эмнэлэг...

Эмнэлэг нь өнөөгийн байдлаар нийт 900 гариу ортой 605 эмч, 832 сувилагч, эмнэлгийн бусад бага дунд мэргэжилтэн 205, бусад ажилчид 500 гариу бөгөөд нийт 2,100 гариу ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.

Мөн нарийн мэргэжлийн 30гариу тасаг, тусгай нарийн мэргэжлийн 23н төвтэй бөгөөд жилд дунджаар 860,000 гариу хүн амбулаториор үйлчлүүлж, 300,000 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна.

“Кореа” их сургуулийн “Анам” нэгдсэн эмнэлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн профессор эмч нар хийгээд дэлхийн хэмжээний өндөр түвшний эмнэлгийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон эмнэлэг юм. Түүнчлэн БНСУ-даа эмчилгээний шилдэг технологи, өвчтөнд төвлөрсөн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн төлөөлөх байгууллага болон хөгжсөөр өдийг хүрчээ.

Олон улсын эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл “JCI” эрхийг удаа дараалан авсан төдийгүй БНСУ-ын хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээний төв эмнэлгээр шалгарсан. Клиник судалгааны салбартаа олон улсын “FERCAP” чанарын үнэлгээг авснаар аюулгүй, оновчтой эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Ялангуяа ЭМЯ-наас “Гадаад иргэдийг эмнэлгийн үйлчилгээнд хамруулах зорилгоор солонгос улсын эмчилгээний арга технологи”-д зүрхний хэм алдалтын эмчилгээ, бамбай булчирхайн робот мэс засал, бүдүүн гэдэсний хавдрын робот мэс засал, анхан шатны ходоодны хавдрын дурангийн мэс засал, чихний гоо сайхны мэс засал, имплант зэрэг нийт 6 төрөл шалгарсан ба олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн үзлэг эмчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагаар тодорчээ.

“Кореа” их сургуулийн “Анам” нэгдсэн эмнэлэг нь өвчтөнд төвлөрсөн эмнэлгийн үйлчилгээ, глобал стандартад нийцсэн эмчилгээний технологи, аюулгүй байдлын системээрээ БНСУ-даа төдийгүй 21-р зууны глобал дэвшилтэт анагаах ухааны төв болон эрчимтэйгээр урагшилсаар байна.

Өндөр зэрэглэлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх :

JCI(Олон улсын эрүүл мэндийн байгууллагын баталгаатын тогтолцоо)-ийн баталгаажилт бүхий өвчтөн төвтэй эмнэлэг.

“Кореа” их сургуулийн “Анам” нэгдсэн эмнэлэг нь JCI(Joint Commission International) олон улсын эрүүл мэндийн байгууллагын чанарын баталгаажилтын хатуу шалгуурыг нэг удаагийн хүсэлтээр тэнцсэн төдийгүй 3н жилийн дараа давтан баталгаажилтыг өндөр үнэлгээтэйгээр хамгаалснаар дэлхийн жишигт дүйцэх эрүүл мэндийн байгууллага гэдгээ батлаад байна.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн найдвартай эмнэлгийн систем :

Эмнэлэгт үйлчлүүлж буй хэн ч гэсэн найдвартай, стандартад нийцсэн үзлэг үйлчилгээг авах болсныг илэрхийлнэ.

“JCI”-ийн Баталгаатын гэрчилгээтэй эмнэлгийн онцлог, Дауу тал :

1. Өвчтөн, эмч, ажилтан хоорондын харилцан ойлголцолд тулгуурласан үзлэг үйлчилгээ

2. Өвчтөнийг сайтар шалгаснаар аюулгүй эмийн бүтээгдэхүүн хэрэглэх

3. Хурдан шуурхай нарийн шинжилгээнд тулгуурласан найдвартай эмчилгээ

4. Мэс заслын өмнөх нарийн “Time out” процессд тулгуурлан мэс заслын алдаатай үйлдлээс урьдчилан

 сэргийлэх

5. Ариутгал, нян устгалын нарийн үйл явцад тулгуурлан халдвараас бүрэн сэргийлэх

Эрдэм шинжилгээний дэвшилтэт шинжилгээ судалгаа явуулдаг, Улсаас тодорхойлсон судалгааны төв эмнэлэг

“Кореа” их сургуулийн “Анам” нэгдсэн эмнэлэг нь улсын хэмжээнд эрүүл мэндийн 10н байгууллага л сонгон шалгаруулдаг судалгаа эрдэм шинжилгээний төв эмнэлгийн нэгээр шалгарсан бөгөөд эмнэлгийн үзлэг үйлчилгээ төдийгүй судалгаа шинжилгээний салбарт ч улсдаа тэргүүлэх эмнэлэг хэмээн хүлээн зөвшөөрөгджээ.

 

Веб сайт : www. anam.kumc.or.kr

Хаяг : Korea University Anam Hospital, 73, Goryeodae-ro, Seongbuk-gu, Seoul 02841, Kore

Утас : +82-1577-0083 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.