“Соүл”-ийн үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлэг буюу "Seoul National University Hospital"

“Соүл”-ийн үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлэг буюу "Seoul National University Hospital"

“Соүл”-ийн үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлэг буюу "Seoul National University Hospital" : 

 

Соүлийн их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь 1885онд харъяа сургууль байгуулагдсан түүхээс эхлэлтэй юм. Соүлийн үндэсний их сургууль байгуулагдан үүнийгээ дагаад сургалтын баз эмнэлэг байх шаардлагатай болсон тул 1885онд “Гуан Хе Вон” гэдэг нэртэйгээр байгуулагдсан БНСУ-ын анхны улсын эмнэлэг ба хожим нь “Соүл их сургуулийн нэгдсэн эмнэлэг” гэж нэрлэгдэх болсон түүхтэй.  

Одоогийн байдлаар 1,700 гариу ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1,400 орчим эмч, 2,200 гариу сувилагч, 700 орчим эмнэлгийн бусад бага дунд мэргэжилтэн ажилладаг БНСУ-ын төдийгүй Ази тивдээ томоохонд тооцогдох эмнэлгүүдийн нэг юм. 

 

 

Ажилтны Тоон үзүүлэлт (2018.12.31-ний байдлаар) : 

1. Их эмч, Нарийн мэргэжлийн эмч   1,400

2. Сувилагч     2,248

3. Эм зүйч       124

4. Эмнэлгийн бусад мэргэжилтэн      696

5. Бусад          1,997

 Нийт : 6,465 хүн

Соүлийн их сургуулийн нэгдсэн эмнэлгээр жилд 2,304,160 хүн амбулаториор үйлчлүүлдэг бол 617,549 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 40,000 орчим нарийн мэргэжлийн мэс заслуудыг хийж байна. /2018оны байдлаар/ 

 

 

Төв нэгдсэн эмнэлгээс гадна “Бүндан” салбар нэгдсэн эмнэлэг, “Бураме” салбар нэгдсэн эмнэлэг, “Каннам” салбан нэгдсэн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байна. 

Мөн “Соүлийн их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-ийн төв нэгдсэн эмнэлэг нь 37н нарийн мэргэжлийн тасаг, 11н тусгай нарийн мэргэжлийн төвтэй, “Хүүхдийн эмнэлэг”, “Хавдрын эмнэлэг” гэсэн 2 бүрэлдэхүүн эмнэлэгтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Утас : 02-2072-0505, 2890
Ажлын цаг : 9:00 - 18:00
(Ажлын өдрүүдээр)
9:00 - 13:00 (Бямба гарагт)
Цахим хуудас : www.snuh.org

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.