"Чэйл" Эмнэлгийн эмэгтэйчүүдийн хорт хавдрын төв...
Чэйл эмнэлэг нь мэс засал, эм, цацраг
туяагаар эмчлэх орчин үеийн анагаах ухааны хорт хавдрын стандарт эмчилгээний 3
том арга бүхий төгс төгөлдөр системээр эмэгтэйчүүдийн хорт хавдрыг бүрэн төгс
эмчилж байна.
түүнчлэн мэс заслын аюулгүй байдлыг ханган
хөх болон умай хадгалах мэс заслыг гол төлөв хийхийн зэрэгцээ хөх сэргээх болон
сорвийг дээд зэргээр багасгах зэргээр гоо сайханд санаа тавьснаар
үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл санааг тогтворжуулж эмэгтэй хүний гоо сайхныг
хадгалах асуудлыг нэн түрүүнд тавин ажиллаж байна.
Дурангийн мэс заслын арга : Умайн хорт хавдар, өндгөвчний хорт хавдар
Хэвлийн хөндийн дурангийн мэс засал гэдэг нь хэвлийг нээхгүйгээр хэвлийн хэсэгт жижиг нүх гарган тусгай камер бүхий дуран ба мэс заслын сүүлийн үеийн төхөөрөмжийг оруулж гүйцэтгэдэг бага гэмтэлтэй мэс заслын арга юм.
Мэс засал хийхэд шаардлагатай орон зай үүсгэхийн тулд хэвлийн хөндийд хий(нүүрстөрөгчийн давхар исэл) оруулж тэлсний дараа трокар(мэс засал хийх төхөөрөмж гэдсэнд орж гарах нарийн хоолой) ашиглан 2-3 төрлийн дуран төхөөрөмжийг шургуулан мэс засал хийдэг. Хэвлийд зүсэлт хийдэг уламжлалт мэс засалтай харьцуулбал зүсэлт багатай учраас шарх бага үүсгэдэг, үүнтэй уялдан өвдөлт мөн харьцангуй багасдаг. Түүнчлэн хурдан эдгэдэг тул хэвлийг нээж хийдэг мэс заслыг бодвол өдөр тутмын амьдралд хурдан эргэн орж болдог давуу талтай.
Чэйл эмнэлгийн эмэгтэйчүүдийн хавдрын тасаг нь өндгөвчний хорт хавдрын эцсийн үеийг үл оролцуулбал умайн хүзүүний хорт хавдар, умайн салстны хорт хавдар, өндөвчний хорт хавдрыг хэвлийн хөндийн дурангийн мэс заслаар эмчилж байна.
Аюул
өндөртэйн улмаас ихэнхдээ хэвлийг нээж хийдэг туслах гол судасны лимфа
булчирхай тайрах мэс засал гэх зэрэг хүнд мэс заслыг ч мөн хэвлийн хөндийн
дурангаар гүйцэтгэж байна. Жирэмсний явцад өндгөвчний хавдрыг дурангийн мэс
заслаар эмчлэх нь сайн үр дүнтэй гэдгийг дэлхийн хамгийн том түүвэр
судалгаагаар баталсан.
Умайн
хөндийн дурангийн мэс засал :
Умайн хөндийн дурангийн мэс засал нь үтрээгээр умайн хөндийд дуран оруулж дэлгэцтэй холбож шууд харангаа хийдэг мэс засал юм. Чэйл эмнэлгээс тусгайлан санаачилсан дуран ба түүнд суурилуулсан мэс заслын төхөөрөмжөөр үтрээ болон умайн хүзүүгээр дамжуулан умайн доторх эмгэг өөрчлөлтөнд мэс засал хийдэг. Энэ мэс заслаар тогтмол бус умайн цус алдалтын шалтгаан болдог умайн салстны хавдар, салст доорх умайн булчингийн хавдар, үлдэгдэл эхэс, умайн гаднах жирэмслэхээс сэргийлэх зэргийг оношлох болон эмчлэх боломжтой.
Сүүлийн үед д урангаар өвчтэй хэсгийг шууд харангаа өвчний эх үүсвэрийг эмчилдэг умайн дурангийн мэс засал нь стандарт эмчилгээний аргаар солигдож байна.
Хөх
хадгалах мэс засал & Хөх сэргээх мэс засал :
Хөх хадгалах мэс засал нь сорвийг аль болох бага үлдээж, хөхийг хэвээр нь хадгалангаа хорт хавдрыг арилгах арга юм. Чэйл эмнэлгийн Хөхний хорт хавдрын тасаг нь эмэгтэйчүүдийн гоо сайхныг хадгалахын тулд хөх хадгалах мэс заслыг гол төлөв хийж байна. Бусад эмнэлэгт хийж буй хөх хадгалах мэс засал нь хөхний нийт мэс заслын 50%-ийг эзэлдэг бол Чэйл эмнэлгийн хувьд 75%-ийг эзэлдэг.
Чэйл эмнэлэг солонгосын хамгийн анхны хөхний хорт хавдрын тасгийг ажиллуулангаа хуримтлуулсан туршлага болон хөхний хорт хавдарт зориулсан гамма авторадиограм(BSGI), PET-CТ гэх мэтийн сүүлийн үеийн техник төхөөрөмж ашиглан зөв оношлох боломжтой байдаг учраас манай эмнэлэгт хөх хадгалах мэс заслыг их хийдэг.
Хөх хадгалах үед ч гэсэн цацраг туяа эмчилгээг бас хослуулан туслах эмчилгээг бүрэн ашигладаг учир өвчтөний амь насанд аюул багатай болон өвчин дахин сэдрэх магадлал бусад эмчилгээнээс ялгаагүй байдаг. Бас мэс заслын дараа тунгалгийн эсийн хаван үүсэхээс сэргийлэхийн тулд харуул тунгалгийн эсийг авахуулах мэс заслыг (Sentinel lymph node biopsy) зэрэг хийдэг.
Өөрөөр
хэлбэл, аргагүй шалтгаанаар хөхийг бүхэлд нь тайрах мэс засал хийхээс өөр
аргагүй болсон тохиолдолд ч гэсэн эмэгтэй хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх байдлыг
харгалзан үзэж, хөхний хэлбэрийг дахин сэргээх мэс заслыг хамтад нь хийдэг.
Хөх сэргээх мэс засал нь хөхний хорт хавдрын улмаас хөхийг тайрсны дараа нөхөх материал юм уу өөрийнх нь биеийн хэсгийг ашиглан хөхнийх нь өмнөх хэлбэртэй аль болох адилхан болгож өгөх мэс засал бөгөөд мэс заслын дараа эмэгтэй хүн өөртөө итгэх итгэлээ гээхгүй байж, нэмэлт эмчилгээнд идэвхтэй оролцож чаддаг.
Чэйл
эмнэлэг нь хөхний хорт хавдрын мэргэжилтэн эмч нар болон гоо сайхны мэс заслын
эмч нарын хамтын ажиллагаагаар хамгийн аюулгүй аргаар эмчилгээ хийж, хөхний
үзэсгэлэнтэй байдлыг сэргээж өгдөг.
Цацраг
туяаны эмчилгээ :
Цацраг туяаны эмчилгээ гэдэг нь энерги ихтэй туяагаар хорт хавдрын эсийг устгадаг эмчилгээг хэлнэ. Мэс засал болон хорт хавдрыг эмчлэх химийн аргын нэгэн адил хорт хавдарын эмчилгээний гол аргуудын нэг бөгөөд өөр эмчилгээтэй хослуулан хийх юмуу эсвэл уг эмчилгээг дангаар нь хийдэг.
Чэйл
эмнэлгийн Цацраг туяаны эмчилгээний тасаг нь 3 хэмжээст цацраг туяаны
эмчилгээ(3D conformal therapy) болон хүчийг нь тохируулдаг цацраг туяаны
эмчилгээ(IMRT) хийх боломжтой сүүлийн үеийн хувилбарын шугаман
коллайдер(LINAC)-аас гадна эргэн тойрны хэвийн эд эсийг хамгаалахад хялбар ба
зөвхөн хавдрын эд эс дээр их хэмжээний цацраг туяа тусгах боломжтой төвлөрсөн
эмчилгээний аппарат(HDR Brachytherapy), өвчтөн бүрд тохиромжтой цацраг туяаны
эмчилгээний төлөвлөгөө гаргахад тустай компьютер томограф эмчилгээний тоног
төхөөрөмж(CT Simulator), цацраг туяаны хэмжээг тооцоолж эмчилгээний төлөвлөгөө
гаргадаг компьютерийн систем (RTPS) гэх мэтийн цацраг туяаны эмчилгээнд
хэрэгтэй сүүлийн үеийн бүх тоног төхөөрөмжтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.