Б.Чинбаа, Сарнай нарт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 1, 2-нд болно

Б.Чинбаа, Сарнай нарт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 1, 2-нд болно

Монголын рок поп, сонгодог болон үндэсний урлагийн уран бүтээлчид хамтран хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат болон түүний гэргий, дуучин Ц.Сарнай нарын мэс заслын дараах эмчилгээнд зориулан "Хос зүрхийг хамгаалъя" хандивын үйл ажиллагааг эхлүүллээ. 

Хандивын аян нь урлагийн тоглолт болон мөнгөн тусламж хэмээх хоёр хэсгээс бүрдэх юм. Энэ хүрээнд рок попын уран бүтээлчид нэгдэн "NICITON & Friends" тоглолтыг зохион байгуулах бол сонгодог болон үндэсний, драмын урлагийнхан хамтдаа "АРАВТ" хэмээх тоглолтыг толилуулахаар болсон байна.

"Никитон" хамтлагийн гишүүн Б.Чинбатын элэгний хатуурал өвчин хүндэрснээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон юм. Эхнэр  Ц.Сарнай нь түүний донор болж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард элэг шилжүүлэн суулгажээ. Хагалгаа амжилттай болсон ч Б.Чинбат, Ц.Сарнай нарын хагалгааны дараах эмчилгээний зардлыг босгохын тулд Монголын урлагийнхан ийнхүү нэгдэж байгаа аж. 

Фэйсбүүк сүлжээнд "Chinbaa Sarnai's medical fundraiser" үйл ажиллагааг эхлүүлж, 100,000 ам.долларын хандивыг цуглуулахыг зорьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мөсөнд авиралтын Ази тивийн анхны алтан медалийг Н.Хэрлэн хүртлээ 2020-01-12

ЖАГСАГЧИД ДОРНОДЫН ЗАМЫГ ХААЖ, ХЯТАД КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО 2020-01-12

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2020-01-13

Монголын мал аж ахуйн салбарт канад компани блокчейн технологи нэвтрүүлнэ 2020-01-13

Лүндэгийн Наранбаатар: Салхитын ваучер бол "боов үмхүүлэлт" 2020-01-13

Б.Чинбаа, Сарнай нарт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 1, 2-нд болно 2020-01-13

Улсад томоохонд тооцогдох бүтээн байгуулалтууд Хонгор нутагт хийгджээ. 2020-01-13

Хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгахаар боллоо. 2020-01-13

100 тэрбум, 15 тэрбум аль нь ч байлаа гэсэн ноцтой биш гэж үү 2020-01-13

АНУ-д хоригдож байгаа шүүгч С.Төмөрбатыг шүүх хурал тавдугаар сард болно 2020-01-13

Г.ЗАНДАНШАТАР: АВЛИГАЧДЫН ХАЛААСАНД БАЙСАН МӨНГИЙГ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД АВАХ ЗАМААР ҮР АШИГТАЙ АШИГЛАЖ БОЛНО 2020-01-13