Энэ хуулийн хүрээнд дараах 3 өөрчлөлт орж байна.
1. Шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах
2. Прокурорын шатанд 2017 оны 7 сарын 1 нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах
3. Өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоох
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудад энэ асуудалтай холбоотой зохицуулалтууд бий. Тухайлбал 2005 онд соёрхон баталсан Монгол улсын нэгдэн орсон авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 29-р зүйлд хөөн хэлэлцэх хугацаа гэсэн зохицуулалт бий. Үүнд оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр заана гэсэн зохицуулалттай.
Эрүүгийн хууль нь өөрөө материаллаг хэм хэмжээ. Материаллаг хэм хэмжээн дотор процессийн цөөн хэм хэмжээ байдгийн нэг нь эрүүгийн хуулийн 1.10 т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлал юм. Үүнтэй холбоотойгоор процессийн хэм хэмжээгээр хэргийг дахин сэргээж шалгах зохицуулалтаа энэ хуулийн 3-р зүйл болгож 1.9 болон 1.10 дахь заалтад хамаарахгүй гэсэн агуулгаар оруулж байна гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.