Г.ЗАНДАНШАТАР: АВЛИГАЧДЫН ХАЛААСАНД БАЙСАН МӨНГИЙГ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД АВАХ ЗАМААР ҮР АШИГТАЙ АШИГЛАЖ БОЛНО

Г.ЗАНДАНШАТАР: АВЛИГАЧДЫН ХАЛААСАНД БАЙСАН МӨНГИЙГ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД АВАХ ЗАМААР ҮР АШИГТАЙ АШИГЛАЖ БОЛНО


Улсын их хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 11-нд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийх үеэрээ “Салхитын мөнгөний ордын үр өгөөж” болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас эдийн засгийг эрчимжүүлэх, системтэй загварчлалын үндсэн дээр хөгжүүлэх саналуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Их хурлын дарга Г.Занданшатар "Авлигачдын халаасанд байсан мөнгийг ард түмний мэдэлд аваад, үр ашигтай ашиглаж болохын байна гэдгийг мэргэжлийн судлаач, эрдэмтэд судалгаа тооцооллыг нь хийсэн. Тэтгэврээ барьцаалсан иргэдэд орлогогүй болж байна. Зургаан хүртэлх сая төгрөгийн зээлийг 330 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэнд өгөх боломжтой байдаг. Тэтгэвэр барьцаалсан зээлийн өсөлт 8, 9 дүгээр сард оюутны сургалтын төлбөр төлөхөд, 1, 2 дугаар сард сар шинийн баяр болоход нэмэгддэг нь судалгаагаар гарсан. Үнэндээ энэ зээлийн мөнгө эргээд бизнесийн орчинд л эргэлддэг. Боломжтой хүмүүс зээл авахгүй. Энэ бол бэлэн мөнгө тарааж байгаа хэрэг биш. Үүгээр бид хоёр том шинэчлэлийг хийж байгаа юм. Нэгдүгээрт, өмнө нь хийж чадахгүй байсан тэтгэврийн реформыг хийнэ. Нийгмийн даатгалын сангаас ил, далд хууль бус үйлдлүүд явсаар ирсэн. Инфляцтай уялдуулж тэтгэврээ нэмж, зарлагаа хэт хяналтгүй өсгөснөөс болж алдагдалд хүрч, хоосорсон. Тиймээс тэтгэврийн сангийн шинэчлэл хийгдэх бололцоогүй болсон. Хоёрдугаарт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах зарчмаар Үндэсний баялгийн сан байгуулж байгаа. Үүний эхлэл бол Салхитын мөнгөний ордын үр өгөөж юм.

Эрдэнэс МЖЛ гэдэг бол Үндэсний баялгийн сан болно гэсэн үг. Энэ хоёр реформыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулаад хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бодлогын тогтвортой байдлыг бий болгохыг зорьсон. Төрийн тогтвортой байдлыг дагаад төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Ингэснээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдэнэ. Хөгжлийн урт хугацааны логик дэс дараалалтай, тогтвортой төрийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн” гэдгийг онцолсон байна.

Салхитын мөнгөний ордын үр өгөөжийн хувьд геологийн нийт нөөцийн хэмжээ 2,5 сая тонн бөгөөд мөнгө 808 тонн (цэврээр), алт 181 тонн (цэврээр) нөөцтэй. Хүдрийн дундаж агуулга 500-600 грамм гэж тооцсон. Цаашид хөгжих нөөц боломжтой. Хөгжүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж таван жилийн дотор 1 их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоо хийжээ.

МҮХАҮТ-ын ахалсан эдийн засагч, математикчид, судалгааны мэргэжилтнүүдийн баг 2019 онд улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, улстөрийн нөхцөл, төр засгийн тогтворгүй байдлаас үл хамаарах хөгжлийн цогц загварыг боловсруулахаар ажиллажээ.

Судалгааг

Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Бид сүүлийн 30 жилд 15 удаагийн сонгууль явуулж, 18 Засгийн газар сольсон байна. Тэр хэрээр улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эргээд эдийн засагт нөлөөлж байна. Цаашид энэ хэвээрээ байвал 2025 он гэхэд эдийн засаг 13 тэрбум ам.доллараар өснө. Харин бидний дэвшүүлж буй аргачлалаар бол 30 тэрбум ам.доллараар өсөх бүрэн боломж байна. Хувийн хэвшилд суурилсан, тэр дундаа манлайлал нь ил тод болсон хөгжлийн загварыг бид санал болгож байна. Ингэснээр цөөн хэдэн бүлэглэл үр ашгийг хүртэх биш 1,3 сая ажлын байр бүрдүүлж буй хувийн хэвшлийн салбарын тэгш оролцоо бий болох юм” гэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.