Өчигдөр Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Миний ойлгосноор 10 саяас дээш төгрөгийн зээл бүгд оны сүүлээр гарсан байна лээ шүү. Энэ зээлүүд нь нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа” хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа ийм зээл гарсан гэдгийг тэрбээр тодотгосон.
УИХ-ын гишүүн хэдийгээр чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ч энэ тоо баримтыг цээжний бангаар хэлээгүй нь тов тодорхой. Тэгэхээр ҮАБЗ дээр яригдсан мэдээллийн нууц задарсан байх магадлал туйлын өндөр байна гэсэн үг.
ХНХ-ын сайд С.Чинзоригийн хэлж байгаагаар бол тэтгэврийг тэглэх зөвлөмж өнгөрөгч 12 дугаар сарын 18-нд гарсан болж таарах гээд байна. Тийм бол ердөө 13-хан хоногийн дотор 100 тэрбум төгрөгийн зээл гарсан гэсэн үг.
Харин 100 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаар сайд С.Чинзориг “Засгийн газрын хуралдаанаар оны өмнөхөн энэ асуудлыг нууцаар хуралдсан. Зөвлөмж арванхоёрдугаар сарын 18-нд гарсан юм билээ. Тэгэхээр мэдээлэл алдагдах хугацаа болоогүй гэж харж байгаа. Үүнээс хойш 6300 иргэний 15 тэрбум төгрөгийн зээл гарсан” гэсэн мэдээлэл өгчээ.
Гэхдээ сайдын энэ тоог бас хэвийн гэж тайвшрах шалтгаан байхгүй. Учир нь амьдрал дээр ахмадууд 1,2 дугаар сард түлхүү зээл авдаг. Цагаан сар гэхчлэн шаардлага хэрэгцээ нь тийм байдаг. Харин оны төгсгөлд тэр бүр тэрбумаар тоологдох зээл гарч байсан эсэхийг тогтоох учиртай биш үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.