Улсад томоохонд тооцогдох бүтээн байгуулалтууд Хонгор нутагт хийгджээ.
УИХ-ын гишүүн М.Билэгтийн санаачилга, дэмжлэгээр орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг стандарт нөхцөлд хүргэх бүтээн байгуулалтууд Баянхонгор аймагт ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрч байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургууль ирээдүйн улс, тив, дэлхийн аваргууд хичээллэх спорт заалтай болж, орчин үеийн стандарт бүхий тоноглолтой тус зааланд хүүхэд багачууд олон уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулдаг болжээ.
Нийт 38.4 х 24-ийн харьцаатай талбайтай, зориулалтын зургаан өрөө тасалгаа бүхий ийм спорт заал арван жилийн сургуулиудад бүү хэл улс, аймгийн хэмжээнд байхгүй юм.
Улсын төсвийн 936,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан, хойморт нь Монгол Улсын төрийн болон олимпын далбааг залан байрлуулсан заалнаасаа хүүхэд багачууд салахаа больсон талаар тус сургуулийн биеийн тамирын багш ярьж байлаа.
“Эрдэнэмандал” ахлах сургуульд мөн 100 хүүхдийн дотуур байр барьж байна. Малчидын хүүхэд голдуу суудаг хуучирч муудсан дотуур байрыг шинээр солих нь УИХ-ын гишүүн М.Билэгтийн орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачихаар дэвшүүлсэн бодлогынх нь нэг юм.
Үүнээс гадна Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2, 7, 9 багийн айл өрхийн хүүхдүүдэд зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн ортой томоохон цэцэрлэгийг 2018-2019 барьж ашиглалтад оруулсан байна.
Орчин үеийн шийдэл загвараар барьсан тус 16 дугаар цэцэрлэг 12 бүлэгтэй, 40 багштай, цэцэрлэгүүдийн анги бүлгүүдээс гадна балчируудад зориулсан тоноглол бүхий биеийн тамирын болон урлаг соёлын заалтай гэдгээрээ улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох цэцэрлэгүүдийн нэг болжээ.
Орчин үеийн стандарт тохижилт бүхий энэхүү цэцэрлэгийг барьж байгуулахын тулд шийдвэр гаргах түвшинд идэвхийлэн ажилласан УИХ-ын гишүүн М.Билэгтэд цэцэрлэгийн хамт олон талархал илэрхийлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.