БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, "UNIST" Их сургууль

БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, "UNIST" Их сургууль
БНСУ-ын нийслэл "Соүль" хотод 2019оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын элсэлтэнд бүртгүүлэгчдийн тоо болон элсэлтийн сонгон шалгаруулалтын өрсөлдөөн зэргийг харгалзан үзэж "Рейтинг"-ийг тогтоосон байна. 
 
Энэхүү шалгаруулалтын дүнд өндөр оноо авч хамгийн өндөр "Ретинг"-тэй сургуулиар шалгарсан 12 их сургуулийг цувралаар танилцуулж байна
 
 
“UNIST”(Ulsan National Institute Of Science And Technology) Их сургууль : 
 
Алсын хараа : Хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх дэлхийн технологийн хөгжлийг тэргүүлэгч их сургууль болох...
 
Зорилт : 2030 он гэхэд дэлхийн “Шилдэг 10” Их сургуулийн нэг болох
 
“UNIST”(Ulsan National Institute Of Science And Technology) Их сургууль нь хамгийн сүүлийн үеийн судалгаа эрдэм шинжилгээний орчинг цогцоор нь бүрдүүлж чадсан судалгаа эрдэм шинжилгээний шилдэг их сургууль гэгддэг.
 
Тус сургууль нь 2009 онд буюу харьцангуй сүүлд үүсгэн байгуулагдсан болов ч 2030 он гэхэд дэлхийн шилдэг 10-н сургуулийн нэг болох томоохон зорилго тавин асар хурдацтай хөгжиж буй БНСУ-ын томоохон их сургууль юм.
Дэвшилтэт технологийн шинэ материал боловсруулах, Био технологи, Орчин үеийн энергийн шинэ эх үүсвэр гэх мэт салбаруудын судалгаа шинжилгээ тус сургуульд түлхүү хийгдэж байна.   
 
Уг сургууль нь 2020 оны 1-р сарын байдлаар нийт 455 багштай, бакалавр магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй нийт 5000 орчин оюутантай үйл ажиллагаа явуулж байна. 
Бакалаврын сургалтад 11-н салбарын 23н мэргэжлээр элсэлт авч байгаа бол магистр докторын сургалтад 19н чиглэлээр элсэлт авч байна.
 
Тус сургууль нь харьцангуй сүүлд байгуулагдсан сургууль тул шинэлэг орчин үеийн хэв загвараар баригдсан маш том буюу нийт 1,041,657мкв талбайг хамарсан гайхалтай сургуулийн “Camp”-тэй гэдгээрээ алдартай юм.
 
Веб сайт : www.unist-kor.unist.ac.kr
Хаяг : БНСУ-ын Үлсан хотын Үлжү дүүрэг, Он-Ян хороо, Юнист гудамж 50, 44919
(울산광역시 울주군 언양읍 유니스트길 50, 44919)
Утас : 052-217-0114
Байршил, Хайж очих : KTX- ийн Үлсаны төв галт тэрэгний буудал дээр буугаад 304, 337 номерийн автобусанд суух 
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.