БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, "GIST" Их сургууль
“GIST”(Gwangju Institute Of Science and Technology) University буюу “Гуан-Жү” Шинжлэх ухаан технологийн их сургууль
Тус сургууль нь 1993 оны 11-р сард БНСУ-ын “Гуан-Жү” хотын захиргааны шийдвэрээр байгуулагдсан улсын өмчид томоохон сургуулиудын нэг юм.
Энэ жил, 2020 онд 27н жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус сургууль нь нийт 200 орчим багш 2,500 орчим оюутан сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Сургуулийн цогцолбор буюу “Camp” нь 627,000мкв талбайг хамрах бөгөөд 2019оны олон улсын их сургуулийн нэгдсэн үнэлгээгээр дотооддоо 9-р байр, Дэлхийд 322-р байрыг эзлээд байна. Гэвч байгуулагдаад удаагүй буюу 50-с доош жил болж буй их сургуулиудын нэгдсэн үнэлгээгээр дотооддоо 4-р байр, Дэлхийд 46-р байрыг эзэлсэн байна.
Сургуулийн гол онцлог давуу тал :
- Бүх оюутан дотуур байраар бүрэн хангагдсан
- Мэргэжлийн бүх хичээл 100% англи хэл дээр явагддаг
Веб сайт : www.gist.ac.kr
Хаяг : Гуан-Жү хотын Пүг дүүрэг, “Чомдан-Гуаги” гудамж 123
(광주광역시 북구 첨단과기로 123)
Утас : 062-715-2114
Байршил, Хайж олох : “Гуан-Жү” хотын хот хоорондын автобусны Терминал дээр буугаад 09, 16, 30 номерын автобусанд сууж “Гуа-Гивон” буудал дээр буух. Таксинд суувал 30 минут зарцуулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.