БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, "Сон Гюүн Гуан" Их сургууль

БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, "Сон Гюүн Гуан" Их сургууль
БНСУ-ын нийслэл "Соүль" хотод 2019оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын элсэлтэнд бүртгүүлэгчдийн тоо болон элсэлтийн сонгон шалгаруулалтын өрсөлдөөн зэргийг харгалзан үзэж "Рейтинг"-ийг тогтоосон байна.
 
Энэхүү шалгаруулалтын дүнд өндөр оноо авч хамгийн өндөр "Ретинг"-тэй сургуулиар шалгарсан 12 их сургуулийг цувралаар танилцуулж байна. 
 
 

“Сон Гюүн Гуан” Их сургууль(Sung Kyun Kwan University) :

Энэхүү сургууль нь БНСУ-ын хамгийн эртний олон жилийн түүхтэй их сургууль гэгддэг бөгөөд 1,398онд анхлан үүсгэн байгуулагдсан гэж үздэг. Учир нь  тухайн үеийн “Чусон” улсын хаан “Тэжу Исон Ге” нь одоогийн Соүль хотыг нийслэлээ болгон хотын төв хэсэгт/одоогийн тус сургуулийн байршилд/ улсын шилдэг эрдмийн өргөө “Сон Гюүн Гуан”-ыг үүсгэн байгуулсан түүхтэй байна.  

 

“Сон Гюүн Гуан” Их сургууль нь 2019оны 4-р сарын байдлаар нийт 3,406 багштай бөгөөд бусад ажилчид 411 хүн ажиллаж байна. Суралцаж буй оюутнуудын хувьд бакалаврын сургалтад 26,255 оюутан, магистр докторын сургалтад 8,023 оюутан нийт 34,248 оюутан суралцаж байна.

Бакалаврын зэрэг олгох мэргэжил, Анги тэнхимүүд :

Хэл соёлын сургууль : Солонгос хэл шинжлэл, Англи хэл судлал, Франц хэл судлал, Хятад хэл судлал, Герман хэл судлал, Орос хэл судлал, Ханз судлал, Түүх судлал, Флисоф судлал, Сэтгүүл зүй судлал

Нийгмийн ухааны сургууль : Захиргаа удирдлага, Улс төр гадаад харилцаа, Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, Нийгэм судлал, Нийгмийн халамж, Сэтгэл зүй, Хэрэглэгч судлал, Хүүхэд-Өсвөр үе судлал , Глобал лидер зүй

Эдийн засгийн сургууль : Эдийн засаг судлал, Статистик судлал, Олон улсын эдийн засаг судлал

Удирдлага, менежментийн сургууль : Менежментийн тэнхим, Олон улсын менежментийн тэнхим

Боловсролын сургууль : Боловсролын тэнхим, Ханз судлал багшийн тэнхим, Математикийн багш, Мэдээллийн технологийн багш

Урлагийн сургууль : Дүрслэх урлаг, Дизайн судлал , Бүжгийн урлаг, Видео урлаг, Жүжгийн урлаг, Хувцас дизайн

Байгалын ухааны сургууль : Биологийн тэнхим, Математикийн тэнхим, Физикийн тэнхим, Химийн тэнхим

Мэдээлэл харилцаа холбооны сургууль : Цахилгаан электроникийн инженерчлэл, Хагас дамжуулагч системийн инженерчлэл

Програм хангамжийн сургууль : Програм хангамжийн тэнхим

Технологийн сургууль : Химийн технологи, Шинэ материал технологи, Тоног төхөөрөмжийн технологи, Барилгын технологи, Системийн удирдлагын технологи, Нано технологи

Эм зүйн сургууль : Эм зүйн тэнхим 

Биотехнологийн сургууль : Хүнсний технологийн тэнхим, Биомехатроникийн тэнхим

Спортын шинжлэх ухааны сургууль : Спортын шинжлэх ухааны тэнхим 

Анагаахын сургууль : Эмчилгээ, Анагаахын тэнхим 

 

Магистер, Докторын зэрэг олгох мэргэжил, Тэнхимүүд : 

Нийт 17н салбар сургуулийн 100 гариа мэргэжлээр элсэлт авч байна. 

 

Вэб сайт : www.skku.edu

Хаяг : Соүль хотын Жунру дүүрэг, “Сон Гюүн Гуан” Гудамж 25-2

(서울특별시 종로구 성균관로 25-2)

Утас : 02-760-0114

Байршил, Хайж олох : Метроны 4-р шугам “Хе Хуа” буудал(혜화역) 4-р гарц, Метроны 3-р шугам “Ан Гүг” буудал(안국역) 2-р гарц, “Чунгаг” буудал(종각역) 2 ба 3-р гарц

"LOVE JAAL' ON-LINE SHOP - "LOVE JAAL" ЦАХИМ ХУДАЛДАА 010-6381-0136 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.