АНУ Мексикийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авчээ

АНУ Мексикийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авчээ

АНУ Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг зөрчихөд тусалсан хэмээн Мексикийн “Libre Abordo” тэргүүтэй компаниудыг буруутган хар жагсаалтад оруулжээ.

АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, гурван хувь хүн, найман аж ахуй нэгж, хоёр хөлөг онгоцонд хориг тавьжээ. Үүнд “Libre Abordo”, “Schlager” компани болон тэдний хамтран эзэмшигчид болох Ольга Мария Сепеда, Вероника Эспарза нар багтсан байна.

Уг мэдэгдлийн дараа Мексик песогийн ханш хоёр хувиар унажээ. “Венесуэлтэй хийсэн бидний хүмүүнлэгийн тусламжийн харилцан солилцоо нь хориг тавих шалтгаан болох ёсгүй. Бид Худалдааны яамны шийдвэрийг судална” гэж “Libre Abordo” компанийн өмгөөлөгчид мэдэгджээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газартай 2019 оны дундуур хоёр гэрээ байгуулсны дараа “Libre Abordo”, “Schlager” компани Азийн зах зээл рүү худалдаалах нефтийг өнгөрсөн оны сүүлээс Венесуэлээс хүлээн авч эхэлсэн байна.

Мексикээс Венесуэлд 210 мянган тонн эрдэнэ шиш нийлүүлэх байсан тул нефтийг хүнсээр солилцох гэрээ нь АНУ-ын хориг арга хэмжээнээс чөлөөлөгджээ. Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдээлснээр, Мексикийн компаниуд Венесуэлээс олон сая торх нефть авсан боловч тус улсын ард түмэнд амласан хүнсээ нийлүүлээгүй байна. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.