Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Мексикт пүрэв гарагт коронавирусний халдварын 5662 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 165455-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ бөгөөд тухайн өдөрт нас барсан хүний тоо 667-гоор нэмэгдэж, 19747 болжээ.

Манай улсад халдвар авсан хүний бодит тоо албан ёсны үзүүлэлтээс хавьгүй өндөр байж болзошгүй гэж тус улсын Засгийн газар мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.