Европын Холбоо “Аюулгүй” 14 улсын жагсаалтыг гаргажээ

Европын Холбоо “Аюулгүй” 14 улсын жагсаалтыг гаргажээ

Европын Холбоо коронавирусний халдвар багатай байгаа, “аюулгүй” гэж үзсэн 14 улсын иргэдийг ирэх сарын 01-нээс хилээрээ нэвтрүүлэхээ мэдэгдээд байна. Дээрх аюулгүй орнуудын жагсаалтад Австрали, Канад, Япон, Өмнөд Солонгос, Марокко, Шинэ Зеланд, Серби, Тайланд, Тунис, Уругвай, Гүрж, болон Африкаас Руанда, Алжир багтсан байна.

Мөн Европын Холбоо Хятад улсыг аюулгүй орнуудын жагсаалтад оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Хятад улс Европын иргэд, жуулчдыг хилээрээ нэвтрүүлэх санал тавьсан тохиолдолд Европын Холбоо хариу арга хэмжээг авна гэсэн байр суурьтай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.