ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх цахим санал асуулгын ирц 90 хувьд хүрчээ

ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх цахим санал асуулгын ирц 90 хувьд хүрчээ

ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулж буй цахим санал асуулгын ирц 90 хувьд хүрч, 1 сая гаруй хүн саналаа өгчээ. Ийм мэдээллийг санал асуулгын явцад хяналт тавих шуурхай штаб өгсөн байна.

Цахим санал асуулга зургадугаар сарын 25-нд Москвагийн цагаар 10:00 цагт эхэлсэн бөгөөд Москва болон Нижегород мужийн оршин суугчид оролцож байгаа юм. Зургадугаар сарын 30-ны өглөөний 08 цаг 57 минутын байдлаар ирц 95.01 хувь болж, 1 054 904 саналын хуудсыг хүлээн авсан байна. Цахим санал асуулга дуусахад 11 цаг үлджээ.

ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Бүх Оросын санал асуулга зургадугаар сарын 25-нд орон даяар эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт зааснаар санал асуулгын гол өдөр нь долдугаар сарын 1-нд боловч оросууд зургадугаар сарын 25-30-ны хооронд саналаа өгөх боломжтой юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.