Алексей Навальныйд “Ив Роше”-гийн хэргээр 3.6 жилийн ялыг биеэр эдлэх шийдвэр гаргажээ.
Москва хотын Симоновскийн шүүх Алексей Навальныйд “Ив Роше”-гийн хэргээр оноосон 3.6 жилийн тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ялаар солих шийдвэр гаргажээ. ОХУ-ын Шийтгэл гүйцэтгэх албаны хүсэлтээр явуулсан шүүх хурал Москва хотын шүүхэд болсон байна.
"Түүнтэй хамт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан ч Навальный байцаалтад ирэх хугацааг удаа дараа зөрчсөн. Шийтгэл гүйцэтгэх албанаас гаргасан хүсэлтийг шүүх хангах ёстой гэж үзлээ" гэж шүүгч Наталья Репникова шийдвэрийг уншиж танилцуулжээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Алексей Навальныйг урьдчилан хорих төвд саатуулахаар болсон байна.
Симоновскийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлыг хуульд заасан хугацаанд гаргавал хянан хэлэлцэх хүртэл Навальный урьдчилан хорих төвд хоригдох аж. Цагдан хорих ангийн захиргаа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор түүнийг хорих анги руу шилжүүлнэ.
Навальный ялаа жирийн дэглэмтэй хорих ангид эдэлнэ. Урьдчилсан мэдээллээр, “Ив Роше”-гийн хэргийн урьдчилсан мөрдөн байцаалтын явцад гэрийн хорионд байсан жилийг нь харгалзан 2.5 жил хорих аж.
Навальный Шийтгэл гүйцэтгэх албанаас нуугдаагүй, Германд эмчлүүлж байсан гэж түүний өмгөөлөгч мэдэгдсэн боловч тэрбээр эмнэлэгт хэвтэхээсээ өмнө байцаалтад ирэх хугацааг удаа дараа зөрчсөн учир хэрэгсээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.