Норвег Улсад нэвтрэх боломжгүй болж байна.

Норвег Улсад нэвтрэх боломжгүй болж байна.

Норвег Улсад КОВИД-19-ийн мутацчилагдсан хэлбэр В117-ийн 3 тохиолдол энэ сарын 22-ны өдөр хилээр зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас хилийн хориогоо дахин чангатгах шийдвэрийг өчигдөр гаргав. Шинэ хорио цээр өнөөдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд энэ хүрээнд өмнө нь тус улсад нэвтэрч байсан Европын эдийн засгийн бүсийн орнуудын иргэд, тэдгээр улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийн гэр бүлийн гишүүд, сурах, ажиллах зэрэг оршин суух зөвшөөрөл шинээр авсан иргэд Норвег Улсад нэвтрэх боломжгүй болж байна.

Шийдвэрийн хүрээнд Норвегийн иргэд болон тус улсад оршин суух эрхтэй иргэд л хилээр нэвтрэх боломжтой болж байна. Энэхүү хилийг хорио нь өнөөдрөөс эхлэн 2 долоо хоногийн турш үргэлжилнэ.

 Дани улс 2 дугаар сарын 28 хүртэл мөн хөл хорио тогтоожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.