Хятад Пакистан руу хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр вакцин илгээжээ

Хятад Пакистан руу хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр вакцин илгээжээ

Хятад улс коронавирусний вакциныг анх удаа хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр Пакистан руу илгээжээ.

“Манай улсын Засгийн газар Пакистаны нийслэл Исламабад хот руу хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр коронавирусний вакцин илгээлээ. Тийнхүү Хятад улс анх удаа коронавирусний вакциныг хүмүүнлэгийн тусламж болгон хилийн чанад руу явуулж байна” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь хэлсэн байна.

Үүнээс гадна Хятад улс Монгол, Бруней, Непал, Филиппин, Мьянмар, Камбож, Лаос, Шри-Ланк, Палестин, Беларусь, Зимбабве зэрэг хөгжиж буй 13 улсад хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр коронавирусний вакцин илгээхээр зэхэж байна. Цаашид хөгжиж буй нийт 38 улсад тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.

"Бид хөгжиж буй орнуудад вакцин түгээж, ДЭМБ-ын “COVAX” механизмд идэвхтэй оролцож байна" хэмээн Ван Вэньбинь мөн хэлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдварын тохиолдол гурван долоо хоног дарааллан буурч байна 2021-02-02

Алексей Навальныйг дэмжигчид өнөөдөр Москва хотын шүүхийн гадаа цуглаж магадгүй 2021-02-02

БНХАУ 13 оронд хүмүүнлэгийн тусламж болгон вакцин нийлүүлэхээр төлөвлөж байна. 2021-02-02

Австралийн баруун эрэгт томоохон түймэр гарчээ 2021-02-02

“Nike” хялбар өмсөж, тайлдаг шинэ загварын пүүзээ танилцуулжээ 2021-02-02

Хятад Пакистан руу хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр вакцин илгээжээ 2021-02-02

ХБНГУ таван орноос ирэх хөдөлгөөнийг хориглолоо 2021-02-03

Алексей Навальныйд “Ив Роше”-гийн хэргээр 3.6 жилийн ялыг биеэр эдлэх шийдвэр гаргажээ. 2021-02-03

Норвег Улсад нэвтрэх боломжгүй болж байна. 2021-02-03

Японы Засгийн газар найман мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг нэг сараар сунгажээ. 2021-02-03

“Facebook” Мьянмарын цэргийнхний хяналтад байдаг “Myawaddy” телевизийн компанийн хуудсыг хаажээ. 2021-02-03