ХБНГУ таван орноос ирэх хөдөлгөөнийг хориглолоо
ХБНГУ-ын Засгийн газар 2021 оны өнгөрсөн Бямба гарагаас эхлэн Коронавирусний мутацид орсон хэлбэр тархсан 5 орноос зорчин ирэх хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ. Одоогоор 2 дугаар сарын 17 хүртэл хугацаа тогтоосон уг хоригт Их Британи, Португал, Ирланд, Бразил, ӨАБНУ багтаж байна.
Өнгөрсөн ням гарагаас эхлэн Африк тивийн Лесото, Эствани улсууд энэ хоригт нэмэгдээд байна. Эдгээр улсаас нисэх онгоц, галт тэрэг, автобус болон усан замаар зорчигч авахыг зогсоох юм.
Гэхдээ энэ хориг ХБНГУ-ын иргэд, тус улсад байнга оршин суугч гадаадын иргэд, дамжин өнгөрөх зорчигчдод хамаарахгүй юм. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай хөдөлгөөн, эмнэлгийн бараа бүтээгдэхүүний тээвэр үргэлжлэх бөгөөд Холбооны цагдаагийн газарт дор хаяж 3 хоногийн өмнө мэдэгдсэн байх үүрэгтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.