АНУ: Вакцин хийлгэсэн иргэд амны хаалтгүй явж болно.
АНУ-д Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад өвчлөл болон өвчлөлийн хүндрэл буурч байгаа учир Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс Сovid-19 цар тахлын үеийн зөвлөмжөө шинэчилсэн байна.
Шинэчилсэн зөвлөмжид дурдсанаар:
- Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан буюу хоёр тун вакцинаа хийлгэсэн иргэд дотоод орчинд амны хаалтгүй цугларах боломжтой
- Вакцинжуулалтад хамрагдсан хүн вакцин хийлгээгүй хүнтэй айлд зочлохдоо Covid-19 өвчний шинж тэмдэг илрээгүй л бол амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих шаардлагагүй
- Вакцин хийлгэсэн хүн Covid-19 халдвартай хүний хавьтал болсны дараа ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ өгөх, өөрийгөө тусгаарлах шаардлагагүй гэж зөвлөжээ.
Одоогоор АНУ-д насанд хүрсэн хүн амын 23 хувь нь буюу 59 сая хүн Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байна. “Pfizer” болон “Moderna” вакцины хоёр дахь тунг хийлгээд хоёр долоо хонож байгаа, “Johnson & Johnson” вакцины нэг тунг тариулаад мөн хоёр долоо хоносон хүмүүсийг бүрэн дархлаатай болсонд тооцож байгаа юм. Харин өвчлөлийн хувьд одоогоор 29 сая хүн халдвар авч, 538 мянган хүн covid-19 өвчний улмаас нас бараад байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 45 мянга орчим байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.