Япон Олимпын наадмын өмнө ирэх хүний тоог хязгаарлана.
Японы Засгийн газар энэ зун болох Олимпын наадмын өмнө тус улсад нэвтрэх хүний тоог хязгаарлахаар төлөвлөж байна.
Өдөрт нэвтрэх хэмжээг Японд байнга оршин суудаг, урт хугацааны визтэй япон иргэд, гадаадын иргэдийг оруулаад 2 мянга орчим хүнээр тогтоохоор төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээг нийслэлийн бүсэд зарласан онц байдлыг цуцалсны дараа хэрэгжүүлэх төлөвтэй байна. Япон руу хийх нислэгийн суудлын тоог тохируулах замаар бусад нислэгээр ирэх хүмүүсийн тоог хянах аж.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Японд өдөрт 4 мянга орчим хүн нэвтэрчээ. Нэгдүгээр сард онц байдал зарласны дараа энэ үзүүлэлт 2600 болж буурсан байна. Харин хоёрдугаар сард хоёр дахин буурч 1200 болжээ.
Үүний зэрэгцээ Японы эрх баригчид Олимпын наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчид болон бусад хүнд тавьсан нэвтрэх хязгаарлалтыг аажмаар сулруулж эхэлнэ. Энэ нь юуны түрүүнд дөрөвдүгээр сард Олимпын өмнөх тэмцээн уралдаанууд эхэлж байгаатай холбоотой байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.