Япон өдөрт хоёр мянгаас илүү хүн хилээрээ нэвтрүүлэхгүй гэжээ.

Япон өдөрт хоёр мянгаас илүү хүн хилээрээ нэвтрүүлэхгүй гэжээ.

Коронавирусний халдварт өвчинтэй хийх тэмцлээ чангатгах хүрээнд Японы Засгийн газар хилийн чанадаас өдөрт 2000-с илүүгүй хүнийг хүлээн авна гэсэн хязгаарлалт тавьжээ.

Энэ тухай Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд Казүёши Акаба мэдэгдсэн байна.

“Тусгаарлалтын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бид нэг өдөрт Японыг зорин ирэх хүний тоог 2000 болгох шийдвэрийг гаргасан. Хилийн чанадаас ирэх зорчигчдынхоо тоог хязгаарлах хүсэлтийг агаарын тээврийн компаниудад хэдийнээ явуулсан” хэмээн тэрбээр хэлжээ.

Энэ арга хэмжээг юун түрүүнд хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдлыг Японд нэвтрүүлэхгүйн тулд хэрэгжүүлж байгааг сайд онцоллоо.

Тухайлбал, Японы агаарын тээврийн тэргүүлэх компаниуд болох “Japan Airlines”, “All Nippon Airways” компаниуд долоо хоногт тус бүр 3400 зорчигчийг хилээрээ нэвтрүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.