НҮБ өлсгөлөнтэй тэмцэх ажлын хэсэг байгуулна.
Бид өлсгөлөнтэй тэмцэх ажлын хэсэг байгуулна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.
“Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч дарга Марк Лоукокын удирдлага дор өлсгөлөнг таслан зогсоох дээд түвшний ажлын хэсэг байгуулахаар шийдсэн. Ажлын хэсэгт Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй байгууллагын төлөөлөгчид багтана. Энэхүү ажлын хэсэг нь өлсгөлөнг таслан зогсооход гаргах хүчин чармайлтаа уялдуулах, өлсгөлөнд илүү өртөж буй орнуудад тусламж үзүүлэх зорилгоор хүчээ нэгтгэхэд тус дөхөм болно” хэмээн Гутерриш ярьсан байна.
Өлсгөлөнг дайн дэгдээх арга хэрэгсэл болгон ашиглаж буйд тэрбээр онцгой анхаарал хандуулжээ. Зарим бүс нутагт сөргөлдөөн үргэлжилж буй нь хүнс, тэжээлийн хүргэлтийг хүндрүүлж байна. НҮБ-ын тооцоолсноор, дэлхийд 34 сая хүн хүнсний хомсдолд оржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.