Японы Ерөнхий сайд ирэх сард АНУ-д айлчлахаар төлөвлөж байна.
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ дөрөвдүгээр сарын эхний хагаст АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байна.
Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу баасан гарагт ээлжит мэдээллээ хийх үеэрээ мэдэгджээ.
"Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалыг дөрөвдүгээр сарын эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Като өмнө нь мөн Сүга ойрын хугацаанд АНУ-д айлчлахаар төлөвлөж байгаа боловч айлчлалд бэлтгэхдээ короноавирусний халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж мэдэгдэж байв. Японы Засгийн газрын тэргүүн Байден Цагаан ордонд хүлээн авч, уулзсан гадаадын анхны удирдагч болох юм.
2009 оны хоёрдугаар сард тухайн үед Японы Ерөнхий сайдын албыг хашиж байсан Таро Асо мөн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд уулзсан гадаадын анхны удирдагч болж байв. Харин Японы Засгийн газрын тэргүүн асан Абэ Шинзо АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамптай тангараг өргөхөөс нь өмнө Нью-Йоркт уулзсан анхны гадаад удирдагч болж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.