ӨАБНУ “AstraZeneca”-н вакцинаас нэг сая тунг худалдан авчээ.

ӨАБНУ “AstraZeneca”-н вакцинаас нэг сая тунг худалдан авчээ.

Манай улс “AstraZeneca”-н вакцинаас 1 сая тунг худалдан авсан хэмээн ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе ням гарагт мэдэгджээ.

“Вакцин худалдан авах тухай яриа хэлэлцээ дууссан. Вакцин шаардлагатай бүх шалгуурыг давсан бөгөөд зохих орнуудаас зөвшөөрөл авсан гэдгийг бид батлан мэдэгдэж байна. Ингэснээр тус вакцинаас Африкийн холбооны 14 улс хүлээн авна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

“AstraZeneca”-н нэг сая тун вакциныг хоёрдугаар сарын 1-нд Энэтхэгээс ӨАБНУ руу нийлүүлжээ. Тус улс хоёрдугаар сарын 10-наас иргэдээ вакцинжуулахаар төлөвлөж байсан хэдий ч Эрүүл мэндийн сайд Звелини Мкизегийн мэдэгдэлтэй холбогдуулан дархлаажуулалтын аяныг түр зогсоосон байна.

ӨАБНУ хоёрдугаар сарын 17-ноос иргэдээ вакцинжуулж эхэлсэн бөгөөд вакцинжуулалтын эхний өдөр тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса вакцин хийлгэжээ. 

Коронавирусний сүргийн дархлаа тогтоохын тулд оны эцэс гэхэд иргэдийн 67 хувь буюу 40 сая оршин суугчийг вакцинжуулсан байх зорилтыг тавьснаа ӨАБНУ-ын Засгийн газар өмнө нь мэдэгджээ. Одоогоор тус улсад Африкийн орнуудаас хамгийн өндөр нь буюу халдварын 1 533 961 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан 51724 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.