НАТО-гийн ажилтнуудыг вакцинжуулна.
Польшийн эмч нар Брюссель дахь НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын төв байрны ажилтнуудыг коронавирусний вакцинжуулалтад хамруулна.
Энэ тухай Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Польшийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн Михал Дворчикийн мэдэгдсэнээр, НАТО-гийн ажилтнуудыг дархлаажуулахдаа Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэх аж. Эмнэлгийн нийт 20 ажилтан гурван өдрийн дотор 3.5 мянга орчим хүнийг вакцинжуулахыг зорьж байна.
“НАТО нь дэлхийн 1 тэрбум орчим хүний аюулгүй байдлыг хангадаг байгууллага учир энэ бол чухал ажил юм. Энэ даалгаврыг гүйцэтгэх албан ёсны урилгыг НАТО бидэнд ирүүлсэн” хэмээн М.Моравецкий цохон тэмдэглэв.
“Коронавирусний вакцинжуулалтыг дэмжихэд бэлэн буйд нь Польш болон тус улсын Ерөнхий сайд Моравецкийд талархаж байна” хэмээн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн “Твиттер” хуудсандаа тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.