Аргентинаас 80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олджээ
Аргентины Сан-Луис хотын Үндэсний их сургуулийн палеонтологичид өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн яс олжээ.
80 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан уг үлэг гүрвэл нь Абелизаврид хэмээх үлэг гүрвэлийн төрөлд хамаарах бөгөөд тухайн үед дэлхийн хойд хагас бөмбөрцөгт өргөн тархсан байсан тиранозавруудтай маш төстэй ажээ. Палеонтологичдын үзэж байгаагаар, энэ амьтан хурц шүдтэй, асар том хумстай байжээ. Үүнээс гадна, эдгээр үлэг гүрвэлүүд одооны матар шиг сонсгол сайтай байсан гэж таамаглаж байна.
Үлэг гүрвэлийг "Llukalkan Aliocranianus" гэж нэрлэжээ. “Llukalkan” гэдэг нь мапуче хэлээр "айдас төрүүлэгч", "Aliocranianus" гэдэг нь латин хэлээр "ер бусын гавал" гэсэн утгатай аж. "Llukalkan aliocranianus"-ууд нь таван метр хүртэл урттай байсан байна.
Олдворыг эртний амьтдын чулуужсан үлдвэрийн өлгий болох Ла Инвернадагийн ойролцоогоос олжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.