Японы гурван мужид хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэжээ.

Японы гурван мужид хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэжээ.

Японы Засгийн газар “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан Осака, Хиого, Мияги мужид хязгаарлалтын хатуу арга хэмжээ тогтоох шийдвэр гаргалаа гэж холбогдох албаны төлөөлөгчид өнөөдөр мэдээлжээ.

Эдгээр гурван муж нь Японд энэ оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгасан эхний мужууд болж байна. Ингэснээр орон нутгийн эрх баригчид хязгаарлалтын дүрэм журмуудыг дагаж мөрдөөгүй аж ахуй нэгжүүдэд торгууль ногдуулах боломжтой болох ажээ.

"Осака болон тус мужийн ойролцоох Кобэ, Ашия, Нишиномия, баруун нутгийн Амагасаки, зүүн хойд нутгийн Сэндай зэрэг хотод дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 5 хүртэл хязгаарлалт тогтоох төлөвтэй байна” гэж “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши мэдээлжээ.

Засгийн газар шийдвэрээ пүрэв гаргийн орой эцэслэн гаргах юм. Мөн ажиллах цагаа багасгах хүсэлт тавих жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 100 мянга хүртэлх иен /903 ам.доллар/, томоохон фирмүүдэд 200 мянга хүртэлх иен олгохоор төлөвлөж байгаа ажээ.

Осакад “COVID-19”-ийн дөрөв дэх давлагаа эхэлсэн тул хатуу хязгаарлалт тогтоохыг тус мужийн захирагч Ёшимүра Хирофүми пүрэв гарагт уриалжээ. Осакад лхагва гарагт 599 тохиолдол шинээр илэрсэн нь Токиогийн үзүүлэлтийг /414/ давсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.