Монгол түйрэн, Хятад, Өмнөд Солонгосыг муудалцуулав

Монгол түйрэн, Хятад, Өмнөд Солонгосыг муудалцуулав

Хятад, Монголын говь цөлөөс ирсэн элсэн шуурга, түйрэн Өмнөд Солонгосыг бүрхээд, хэдэн өдөр өнгөрлөө.

KBS телевизийн мэдээлснээр Пусан, Кванжу, Чхунчхон-Намдо, Чолла-Намдо, Чола-Пукто, Кёнсан-Намдо болон Чэжү арал дээр элсэн шуургатай тэмцэх арга хэмжээ авч байна. Тэнд машины хөдөлгөөнийг хязгаарлаж, 18 нүүрсний цахилгаан станцын ажлыг зогсоожээ.

Харин БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг элсэн шуургыг Хятадаас ирсэн гэж байнга мэдээлж байгаа нь Хятадын эрх баригчдын санаанд нийцсэнгүй.  


Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Чжао Лицзянь “Элсэн шуургыг манай улсаас ирсэн гэж мэдээллэж байгаа нь худал мэдээлэл. Байгалийн гамшгийн талаар иргэдэд мэдээлэл өгөхдөө шинжлэх ухаанчаар хандахыг уриалж байна. Энэ шуурга Монголоос үүсэлтэй гэдгийг Монголын Засгийн газар ч хүлээн зөвшөөрсөн. Монголын элсэн шуурга, түйрэн Хятадыг бүрхэж, хохирол учрууллаа гээд бид монголчуудад ямар нэг гомдол тавиагүй байгааг анхаарна уу” гэж мэдэгдлээ.

Удалгүй хоёр орны цахим сүлжээний хэрэглэгчид энэ сэдвээр маргалдаж, эхэллээ. Sina Weibo-д энэ маргаан 340 саяын хандалт авч, 16 мянган сэтгэгдэл бичигдсэн байлаа. Хятадыг муу орон гэж харуулах зорилгоор элсэн шуургыг Хятад гэж нэрлэлээ хэмээн хятадууд уурлаж байгаа бол Өмнөд Солонгост Хятадын цөлжилт дэлхий дахинд хор учруулж байна гэж шүүмжилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.