Хятадтай байгуулсан 6 их наядын свопийг урт хугацаатай, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ болгох талаар ярилцжээ

Хятадтай байгуулсан 6 их наядын свопийг урт хугацаатай, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ болгох талаар ярилцжээ

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл”-ийн ерөнхий гэрээний нөхцөлийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл болгон шилжүүлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар  БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хорооны дарга Ли Жаньшу-тай цахим уулзалт хийх үеэрээ ярилцжээ.

Сануулахад, уг своп хэлцлийг хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2011 онд анх  10 тэрбум юаниар байгуулсан.  2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан,  3 жилээр сунгаж байв. Ийнхүү хэмжээг нь нэмэгдүүлснээр 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгтэй тэнцэх болсон своп хэлцлийн гэрээний хугацааг   2017 онд  мөн  3 жилээр сунгасан.

2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хүрээнд давхар шийдвэрлэгдэж байв.

Дараа нь  2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан билээ.Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавьж,  хэлэлцээ хийсний үр дүнд хугацааг дахин сунгасан.

Бондын гадаад өр төлбөр ихтэй манай тухайд уг свопийн гэрээний нөхцөлийг аль болох өөртөө ашигтай байдлаар өөрчлөлт оруулахад алхам хийх боломж байвал ашиглах нь зөв юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.