Таван мянган жилийн настай хурууны хээ олджээ.

Таван мянган жилийн настай хурууны хээ олджээ.

Шотландын археологичид Оркнейн арлууд дээр таван мянган жилийн настай хурууны хээ олжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, археологич Рой Тауэрс Оркнейн арлууд дээрх Бродгар хошуун дахь археологийн бүсэд судалгаа хийх явцад энэхүү ховор олдворыг илрүүлсэн байна. Хурууны хээ эртний шавар савны хэлтэрхийн дээр үлджээ.

Эл олдвор нь хурууны хээ болохыг батлахын тулд эрдэмтэд тал бүрээс нь хэд хэдэн гэрэл зураг авч, улмаар  тусгай программ ашиглан объектын нарийвчилсан загварыг бүтээжээ. Гаргаж авсан дүрс дээр нүдэнд үл үзэгдэл нарийн зүйлс харагддаг байна.

Археологичид хурууны хээг шинжилснээр уран гартны хүйс, насыг тодорхойлох боломжтой болно гэж найдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.