“Хятадын нэг өдөр” танилцах аялал эхэлжээ.

“Хятадын нэг өдөр” танилцах аялал эхэлжээ.

БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шанлуо хотын Жашуй тойрогт “Хятадын нэг өдөр” нэртэй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын танилцах аялал “Хөгжил цэцэглэлтэд хүрэх замд” сэдвийн дор энэ долоо хоногт эхэлжээ.

Шэньси мужид ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, нээлттэй бодлого баримтлах чиглэлд гарсан ололт амжилтыг танилцуулах энэхүү үйл ажиллагаанд БНХАУ дахь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид, цахим сүлжээнд нэр нөлөө бүхий хүмүүс болон Хятадын сэтгүүлчид оролцож байна.

Нээлтийн ёслолын үеэр Хятадын Кибер орон зайн асуудал эрхэлсэн удирдах газрын Мэдээлэл, харилцаа холбооны товчооны орлогч дарга Жан Ён, үнэмлэхүй ядуурлыг бүрэн устгах нь өндөр ач холбогдолтой үйл хэрэг болохыг дурдаад, энэ чиглэлд хэрэгжүүлж буй кампанит ажлууд үр дүнгээ өгч байгааг онцлон хэлжээ.

“Жашуй тойрог тэргүүтэй ядууралд нэрвэгдээд байсан олон бүс нутгийн гэр бүл, хувь хүмүүс ядуурлаас ангижирч, амьжиргааны түвшин нь сайжирсан. Тэдний аж амьдралд гарсан энэхүү өөрчлөлт нь ядууралтай тэмцэх үйл хэргийн үр дүн юм” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Мөн Хятадын хөгжлийн талаарх дэлхий дахины ойлголтыг сайжруулахад энэхүү танилцах аяллын зорилго оршин буйг цохон тэмдэглэжээ Энэ оны 4-9 дүгээр сард зохион байгуулах “Хятадын нэг өдөр” гурван хэсэг бүхий танилцах аялал нь Шэньси, Хубэй, Гуйжоу мужаас эхэлж буй нь энэ ажээ.

Энэхүү үйл ажиллагааг Хятадын Кибер орон зайн асуудал эрхэлсэн удирдах газрын Мэдээлэл, харилцаа холбооны товчоо “China Daily” цахим хуудас, 11 мужийн Кибер орон зайн асуудал эрхэлсэн газартай хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.