Мьянмарт дэгдсэн хүчирхийллийг зогсооно гэж найдаж байна.

Мьянмарт дэгдсэн хүчирхийллийг зогсооно гэж найдаж байна.

 Мьянмарын цэргийн удирдлага Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу “АСЕАН”-ы олон улсын төлөөллийг хүлээж авахад бэлэн байна.

Тус төлөөлөл нь улс төрийн сөргөлдөөнд оролцогч талууд хоорондын яриа хэлэлцээнд зуучлагчийн хувиар оролцож магадгүй аж.

Энэ тухай бямба гарагт Жакарта хотод болсон “АСЕАН”-ы дээд хэмжээний уулзалтын дарга Брунейн Султан Хассанал Болкиахийн мэдэгдэлд дурджээ. Уламжлалт хэлбэрээр 2019 оноос хойш анх удаа зохион байгуулагдсан уг хуралдаанд Мьянмарын цэргийн хунтын удирдагч, генерал Мин Аун Хлаин оролцсон байна. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын сайдууд хэмээн өөрсдийгөө зарлаад буй Мьянмарын сөрөг хүчний төлөөлөгчид энэхүү тохиролцоог магтан сайшаажээ.

Юун түрүүнд, бүс нутгийн эвслийн удирдагчид Мьянмар дахь хүчирхийллийг даруй зогсоох шаардлагатайг хүлээн зөвшөөрч, талуудад дээд зэргээр хүлээцтэй байхыг уриалжээ. Хоёрдугаарт, сонирхогч талууд тайван замаар ард түмний ашиг сонирхолд нийцсэн шийдлийг олох үр дүнтэй яриа хэлэлцээг эхлүүлэх ёстойг мэдэгдэлд дурдсан байна. Гуравдугаарт, “АСЕАН”-ы даргын тусгай элч талуудын яриа хэлэлцээг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг баримт бичигт цохон тэмдэглэв.

Түүнчлэн Мьянмарт хүмүүнлэгийн тусламж үзүүлж, “АСЕАН”-ы тусгай элч, төлөөлөгчид Мьянмарт айлчилж, сонирхогч талуудтай уулзана гэдгийг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.