Эллен Деженерес нэвтрүүлгээ зогсоохоор болжээ.

Эллен Деженерес нэвтрүүлгээ зогсоохоор болжээ.

Америкийн жүжигчин, телевизийн хөтлөгч Эллен Деженерес 19 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгосон шоугаа ирэх онд дуусгахаар болжээ.

“Уран бүтээлч хүнд төвөгтэй шийдвэр гаргах шаардлага байнга гардаг. Энэ шоу нь хөгжөөнтэй, гайхалтай шоу хэдий ч миний хувьд сорилт байхаа больсон. Цаашид юу хийх талаар бодоогүй байгаа ч кино салбарт хүчээ үзнэ” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн байгаль орчны асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдсэн байна.  

Ялгаварлан гадуурхах хандлага ажиглагдах болсонтой холбогдуулан “Эллен Деженересийн нэвтрүүлэг”-ийн хамт олныг шалгаж байгаа тухай  “Variety” сэтгүүл өнгөрсөн онд мэдээлжээ.

Нэвтрүүлгийн зураг авалтын багийн зарим гишүүн хууль бусаар ажлаасаа халагдсан тухайга болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах чиг хандлага байдаг тухай мэдэгдсэн байна. Энэ дуулиан шуугиан шоунд нөлөөлсөн ч нэвтрүүлгээ зогсоох шийдвэрт нь нөлөөлөөгүй гэдгийг Эллен Деженерес тайлбарласан байна. 

“Эллен Деженерес шоу” нэвтрүүлэг нь 2003 оноос хойш дэлгэцнээ гарчээ. Гарч эхэлсэн цагаасаа хойш “Emmy”-н шагналыг 61 удаа хүртжээ. Эллен Деженерес 2007, 2014 онуудад Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2016 онд түүнийг Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнаж байсан аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

175 дугаар дунд сургуулийн төгсөгч төрөлх сургууль руугаа халдлага үйлджээ. 2021-05-13

АНУ “Xiaomi” компанийг хар жагсаалтаасаа гаргахаар тохиролцжээ. 2021-05-13

Колумб Улс ядуу давхаргын иргэддээ дээд боловсролыг үнэгүй олгоно. 2021-05-13

БНХАУ Туркменистаныг байгалийн хийн гол нийлүүлэгчээ болгох сонирхолтойг байгаагаа илэрхийлжээ. 2021-05-13

Цар тахлын өнөөгийн үр дагавраас сэргийлэх боломжтой байсан гэж үзжээ. 2021-05-13

Эллен Деженерес нэвтрүүлгээ зогсоохоор болжээ. 2021-05-13

АНУ: Шатахууны хоолойн хяналтын системд ОХУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэж байна 2021-05-13

Норвеги “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөөс албан ёсоор хаслаа. 2021-05-13

Японд “Pfizer” вакцин тариулсан 39 хүн нас баржээ 2021-05-13

АНУ-ын “American Airlines”, “United Airlines”, “Delta Air Lines” компаниуд Израил руу нислэг үйлдэхээ түр зогсоожээ. 2021-05-13

Японы сэтгүүлч Китазүми Юкиг шоронгоос суллана 2021-05-14