Хятадын Шэньжэнь хотод өчигдөр 350 метр өндөр барилга ганхаж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Хятадын Шэньжэнь хотод өчигдөр 350 метр өндөр барилга ганхаж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

 Хятадын Шэньжэнь хотод өчигдөр 350 метр өндөр барилга ганхаж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Хотын Онцгой байдлын газраас мэдээлснээр, уг барилга орон нутгийн цагаар 13 цаг 50 минутад ганхаж, “чичирчээ”.  Онцгой байдлын газрынхан газар хөдлөлтийн станцын мэдээллийг шалгасан боловч энэ үеэр хотод чичирхийлэл бүртгэгдээгүй байна.

Тэнгэр баганадсан барилга ганхсаны шалтгааныг одоогоор тодруулж чадаагүй байгаа бөгөөд барилгыг мэргэжлийн хүмүүс шалгаж байгаа аж.

"Сайге Даша" хэмээх уг барилгыг 2000 онд барьжээ. Түүний өндөр нь 355.8 метр бөгөөд антенныг нь хасвал 292 метр ажээ. Энэхүү барилга нь газраас дээш 75 давхар, газар доор 4 давхар байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.